"Дижитал шилжилт, технологи нь хүний эрхэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг хянах шаардлагатай"


Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (ХЭҮБДХ)-ны 2024 оны ээлжит хурлын үеэр “Бизнес ба хүний эрх: Хүний эрхийн Үндэсний Комиссын гүйцэтгэх үүрэг, байр суурь” бага хурал 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус бага хурлаар Их Британи, Умард Ирландын Вант Улсын Эдинбург хотноо 2010 онд зохион байгуулагдсан “Бизнес ба хүний эрх” болон ХЭҮБ-уудын гүйцэтгэх үүргийн талаар ХЭҮБДХ-ны 10 дугаар бага хурлаас гаргасан Эдинбургийн тунхаглалын мөрөөр олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүний эрхийн үндэсний байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Бага хуралд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа оролцож, технологийн хөгжил хүний эрхэд үзүүлж буй нөлөөллийг хянан шалгахад хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүргийн талаарх Комиссын байр суурийг илэрхийллээ.

Комиссын гишүүн Г.Нарантуяа уг асуудал нь тухайн улсын улс төр, эдийн засгийн байдал болон ХЭҮБ-ынх нь хуулиар тогтоосон мандат, чиг үүргийн орчноос хамааралтай гэдгийг цохон тэмдэглээд Монгол Улс нь бусад улс орны нэгэн адил дижитал шилжилт хийж байгаа бөгөөд энэхүү үйл явц, технологиос үүдэлтэй хүний эрхийн нөлөөллийг хянах, сөрөг үр дүнг үнэлэх шаардлага урган гарч байна гэдгийг тодотгож, ХЭҮК-оос Монгол Улсын хэмжээнд хийх “Технологи ба хүний эрх” хяналт шалгалтад технологийн мэргэжилтнүүд, төрийн байгууллагын төлөөлөл, хүний эрх хамгаалагчид, олон нийтийн төлөөлөл зэрэг олон талт төлөөллийн оролцоотой зохион байгуулж буй талаар танилцууллаа.

Улмаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар

  • Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Ази, Номхон далайн салбарын дарга Рори Мунговентой Монгол Улсад НҮБ-ын Хүний эрхийн Сургалт судалгааны бүсийн төв байгуулах асуудлаар
  • Австралийн Хүний эрхийн Комиссын дарга хатагтай Розалинд Краучер болон БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Сун Дү-Хван, Малайз Улсын Хүний эрхийн Комиссын дэд дарга Рагунат Кесаван нартай тус тусын улсын иргэдийн эрхийг өөрийн нутаг дэвсгэр дээр хамгаалах, зорилтод бүлгийн эрхийн асуудлаар олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах асуудлаар
  • Данийн Хүний эрхийн Хүрээлэнгийн Хүний эрх ба Бизнесийн Газрын дэд захирал Элин Врзонкитэй “Бизнес ба хүний эрх” асуудлаар
  • Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Хяналт хариуцсан ахлах зөвлөх Бен Баклендтай Хууль сахиулах байгууллагуудад хүний эрхэд суурилсан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар мэдлэг ойлголт нэмэгдүүлэх, хандлага өөрчлөх үйл ажиллагаа явуулах талаар
  • Хүний эрхийн Дээд Комиссарын Албаны Хувийн нууцын асуудлаарх Тусгай илтгэгчийн мандат хариуцсан ажилтан Соня Кронинтой Тусгай илтгэгч Ана Браиан Нугрересын Монгол Улсад хийх айлчлалын асуудлаар санал солилцлоо.   

Эх сурвалж: ХЭҮК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 17 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 18 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 18 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 18 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 18 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 18 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 18 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06