Алслагдсан аймгийн иргэдийн ХХОАТ-ын хувь хэмжээг бууруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв


Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, Т.Аубакир, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн нар өнөөдөр (2024.05.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурал орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломжоор хангах талаар зарим бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч эдгээр нь зөвхөн төрийн албан хаагч болон бизнес эрхлэгчдийг хамарч байгаа бөгөөд бүс нутагт амьдарч байгаа нийт иргэдэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байна.

Нэгдүгээр зүйлд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан албан татварын хувь хэмжээг Улаанбаатар хотоос 500-1,000 хүртэл км, 1,000 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд оршин суудаг тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн хувьд ялгаатай байхаар тогтоосон 21.2, 21.3 дахь хэсэг нэмж тусгажээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос 500 км-зэс 1,000 хүртэл км хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогыг тухайн жилээр тодорхойлоход

  • 0-60,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 5 хувиар,
  • 60,000,001-120,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 3,000,000 төгрөг дээр 60,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар,
  • 120,000,000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 9,000,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар тусгасан байна. 

Түүнчлэн Улаанбаатар хотоос 1,000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгч бол дээр дурдсан тухайн жилийн орлогыг тодорхойлоход

  • 0-60,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 1 хувиар,
  • 60,000,001-120,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 600,000 төгрөг дээр 60,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 5 хувиар,
  • 120,000,000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 3,600,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар өөрчлөлт оруулсан байна.

Хуулийн төсөлд дагаж мөрдөх хугацааг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29