The Mongolz "MESA Nomadic Masters" тэмцээнд түрүүлж $50,000 шагнал авлаа


  • 100 мянган ам.долларын шагналын сантай MESA Nomadic Masters Spring 2024 тэмцээн үргэлжилж байна.
  • Тэмцээний финалын шатанд "The Mongolz" Европын "BLEED Esports" багийг хожиж түрүүллээ.

MESA (Mongolian Esports Association) буюу Монголын электрон спортын холбооноос зохиож буй CS2 (Counter Strike 2)-ын 100 мянган ам.долларын шагналын сантай "MESA Nomadic Masters Spring 2024" тэмцээний финалын тоглолтууд Мөсөн өргөөд боллоо.

Тэмцээний гранд финалд Монголын "The Mongolz" баг Европын төлөөлөл "BLEED Esports" багийг 3-1 (Anubis 10-13, Mirage 13-10, Ancient 13-11, Inferno 13-11) харьцаагаар хожиж 50 ам.долларын (169 сая төгрөг) шагналыг авлаа.

Тоглолтод The MongolZ-ын Мөнхболдын "SENZU" Азбаяр 85.1 ADR-тай багаа тэргүүлсэн бол Банзрагчийн "910" Өсөхбаяр хамгийн олон буюу 73 kill хийв.

The MongolzДанийн "Gaimin Gladiators", Оросын "Aurora Gaming" болон BLEED Esports багуудыг тус бүр 2-0 харьцаагаар хожиж гранд финалд шалгарсан. Харин BLEED Esports-ын хувьд Монголын "Chinggis Warriors", "ATOX Esports" багуудыг хожиж дээд хүснэгтийн финалд шалгарсан бөгөөд The Mongolz-д хожигдсоныхоо дарааAurora Gaming багийг 2-1 харьцаагаар хожиж гранд финалд тоглосон. Улмаар The Mongolz-д дахин ялагдаж дэд байрыг эзэлснээр 25 мянган ам.долларыг авлаа.

Монголд зохиогдож буй CS2-ын хамгийн өндөр шагналын сантай уг тэмцээнд Монголын гурав, Хятадын нэг, Оросын 1, Данийн 1, Европын 2 баг оролцсон.

Тэмцээний эхний хоёр өдрийн тоглолтууд студид болсон бол финал болон финалын өмнөх шатны тоглолтууд Мөсөн өргөөгийн тайз дээр үзэгчдийн өмнө болов.

Тэмцээний гуравдугаар байрт "Aurora Gaming" шалгарч 15 мянга, 4-р байрт Хятадын "Lynn Vision Gaming" баг шалгарч 10 мянган ам.долларын шагналыг авав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛ… 15 минутын өмнө
СҮХБААТАР ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО 21 минутын өмнө
Г.ДАМДИННЯМ: БАЯР НААДМЫН ҮЕЭР ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛ… 2 цагийн өмнө
ХАНГАЙН БҮСИЙН АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТӨВИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ… 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛЭЭС ДУУЧИН Д.БОЛДЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖ… 3 цагийн өмнө
ЯПОН ДОЛООДУГААР САРААС ВИЗНИЙ ХУРААМЖИЙГ 400 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМНЭ 4 цагийн өмнө
МАРГААШНААС БУЮУ 7-Р САРЫН 1-НЭЭС НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХГҮЙ 4 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ… 4 цагийн өмнө
АЛЕКСАНДР ЛУКАШЕНКО, ШИ ЖИНЬПИН НАР БЭЭЖИНД УУЛЗАВ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛНО 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД AI-Д СУУРИЛСАН ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ… 6 цагийн өмнө
25 ЖИЛИЙН ТУРШ СУГАЛАА АВСАН ЭМЭГТЭЙ 1 САЯ ДОЛЛАРЫН АЗТАН БОЛЖЭЭ 6 цагийн өмнө
БАЙГУУЛЛАГА ТУС БҮР ШАТАХУУН ТҮЛШНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЖ, ТАСАЛДУУЛАХГҮЙ Б… 6 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ 6 цагийн өмнө
ХАВРЫН ЧУУЛГАН БААСАН ГАРАГТ ХААЛТАА ХИЙНЭ Өчигдөр
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЭВДРЭЛИЙГ ШӨНИЙН ЦАГААР ЗАСАЖ БАЙНА Өчигдөр
ВЕНЕСУЭЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 1400-Г … Өчигдөр
БНХАУ-Д БҮРЭН РОБОТЖСОН ЗОЧИД БУУДАЛ НЭЭГДЭНЭ Өчигдөр
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ц.МАГАЛЖАВ: ЭНЭ НААДМААР 1024 БӨХ БАРИЛДУУЛАХ САНАЛЫГ БӨХИЙН САЛБАР ХО… Өчигдөр