СҮХБААТАР ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 30 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлт болж, үйл ажиллагаагаа эхэллээ.   70 орчим жилийн насжилттай, 1000 орчим ам.метр талбай бүхий хуучин эмнэлгийн барилгыг шинэчлэн, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлжээ. Таван давхар, 2100 ам.метр талбайтай шинэ барилга болгон өргөжүүлжээ.                   Эмнэлэг ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 1-5 дугаар хорооны иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд 100 айл, таван буудалд байрлах эмнэлэгт очдог хүндрэл арилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн арга хэмжээнд оролцож, “Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбар, эмч ажилтнуудын асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгааг онцоллоо. Мөн хоёр жилийн өмнө тус эмнэлгийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажил урагшлуулах нөхцөлийг бүрдүүлэн ажилласнаа тэмдэглээд шинэ эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бүрэн дэмжихээ илэрхийлэв.

Эрүүл мэндийг дэмжих тус төв нь амбулаторийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлнэ. Төрөлжсөн 15 чиглэлийн үзлэг, 17 төрлийн оношилгоо, лабораторийн 5 төрлийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, сэргээн засах, сувилахуйн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээг өнөөдрөөс үзүүлж эхэллээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 20 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 20 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30