ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо


  • ESL Pro League-ийн эрх олгох Азийн бүсийн ESL Challenger League тэмцээн үргэлжилж байна.
  • Тэмцээний дээд хүснэгтийн финалд Монголын "ATOX Esports" Хятадын багийг хожиж эрхээ авлаа.

ESL-ээс зохиодог CS2 (Counter-Strike 2)-ын хамгийн том лиг болох "ESL Pro League"-ийн эрх олгодог 47 дахь удаагийн "ESL Challenger League"-ийн Азийн шатны тэмцээн үргэлжилж байна.

Энэ оны хоёрдугаар сард эхэлсэн тус "ESL Challenger League Season 47: Asia" тэмцээний шигшээ шатны тоглолтууд онлайнаар болж байгаа бөгөөд Монголын "ATOX Esports" баг дээд хүснэгтийн финалд Хятадын "Lynn Vision Gaming" багийн эсрэг тоглолоо.

Тоглолтод 2-1 (Inferno 13-5, Dust II 10-13, Ancient 13-7) харьцаагаар ATOX Esports хожсоноор анх удаа ESL Pro League хэмээх нэр хүндтэй тэмцээнд анх удаа оролцохоор Мальт улсыг зорихоор боллоо.

ESL Challenger League Season 47: Asia-д Монголын дөрвөн баг оролцсон. Үүнээс "The Mongolz" АНЭУ-д тэмцээнд оролцохын тулд нэрээ татсан бол "Clutch Gaming", "The QUBE Esports", ATOX Esports багууд шигшээ шатанд шалгарсан юм.

Гансүхийн "flyNN" Төгөлдөр дасгалжуулагчтай ATOX Esports Оросын "-72C", "GR Gaming" багуудыг тус бүр 2-0 харьцаагаар хожиж финалд шалгарсан.

Clutch Gaming баг Оросын "MIRAI Gaming", Оросын "LYG Gaming" багуудыг хожиж GR Gaming-д хожигдсоноор тэмцээнээс хасагдсан бол The QUBE Esports баг Индонезын "DEWA United", Оросын "-72C" багуудыг хожиж Хятадын "TYLOO"-д хожигдсоноор мөн хасагдсан. Хоёр баг 5-6-р байрын шагнал тус бүр 2000 ам.долларыг авсан.

ATOX-ын тоглолттой зэрэгцэн The Mongolz Абу Даби хотод "YaLLa Compass 2024"-ын дөрөв дэх тоглолтдоо "Ninjas in Pyjamas" багийг Nuke-д 13-6 харьцаагаар хожсоноор шигшээ шатанд шалгарлаа. Тэд өнөө шөнө 01:00 цагаас Данийн аварга "Astralis"-тай тоглож хэсгийн хэддүгээр байраар шалгарахаа шийднэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.ДАМДИННЯМ: БАЯР НААДМЫН ҮЕЭР ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛ… 1 цагийн өмнө
ХАНГАЙН БҮСИЙН АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТӨВИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ… 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛЭЭС ДУУЧИН Д.БОЛДЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖ… 2 цагийн өмнө
ЯПОН ДОЛООДУГААР САРААС ВИЗНИЙ ХУРААМЖИЙГ 400 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМНЭ 3 цагийн өмнө
МАРГААШНААС БУЮУ 7-Р САРЫН 1-НЭЭС НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХГҮЙ 3 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ… 4 цагийн өмнө
АЛЕКСАНДР ЛУКАШЕНКО, ШИ ЖИНЬПИН НАР БЭЭЖИНД УУЛЗАВ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛНО 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД AI-Д СУУРИЛСАН ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ… 5 цагийн өмнө
25 ЖИЛИЙН ТУРШ СУГАЛАА АВСАН ЭМЭГТЭЙ 1 САЯ ДОЛЛАРЫН АЗТАН БОЛЖЭЭ 5 цагийн өмнө
БАЙГУУЛЛАГА ТУС БҮР ШАТАХУУН ТҮЛШНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЖ, ТАСАЛДУУЛАХГҮЙ Б… 5 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ 5 цагийн өмнө
ХАВРЫН ЧУУЛГАН БААСАН ГАРАГТ ХААЛТАА ХИЙНЭ 23 цагийн өмнө
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЭВДРЭЛИЙГ ШӨНИЙН ЦАГААР ЗАСАЖ БАЙНА 23 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 1400-Г … Өчигдөр
БНХАУ-Д БҮРЭН РОБОТЖСОН ЗОЧИД БУУДАЛ НЭЭГДЭНЭ Өчигдөр
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ц.МАГАЛЖАВ: ЭНЭ НААДМААР 1024 БӨХ БАРИЛДУУЛАХ САНАЛЫГ БӨХИЙН САЛБАР ХО… Өчигдөр
ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛЫН ТӨГСГӨЛД СОР ЗАЛЛАА Өчигдөр
БИОКОМБИНАТАД АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГ ЦӨМӨРЧЭЭ Өчигдөр