"Хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах байгууллагыг удирддаг тул эрх баригч намаас нэр дэвших нь ёс зүйгүй"


УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 28-ны баасан гарагт болно. Сонгууль болоход 21 хоног үлджээ.  

Өнгөрсөн сард сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчдээ зарласан. АН, МАН, ХҮН болон Үндэсний эвсэл жагсаалтад багтсан нэр дэвшигчдээ танилцуулсан юм.

Гэвч МАН-ын жагсаалтын есдүгээрт бичигдсэн, МҮХАҮТ-ын дарга Д.Энхүвшин нүүр номдоо дараах тайлбарыг бичжээ.

МҮХАҮТ-ын дарга Д.Энхтүвшин МАН-аас жагсаалтад нэр дэвшихгүй байх эрхтэй юу? Энэ талаар УИХ-ын сонгуулийн хуульд хэрхэн заасан бэ?

Тавдугаар сарын 14-өөс 20-ны өдрийг дуусталх долоо хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан байх шаардлагатай. Энэ хугацаанаас өөр хугацаанд буюу энэ сарын 14-ний өдрөөс өмнө, эсхүл энэ сарын 20-ноос хойших хугацаанд нэр дэвшүүлсэн, нэр дэвшүүлсэн тогтоолд өөрчлөлт орсон, өөр хүн сольсон гэх зэрэг үйл ажиллагаа нь хуульд заасан хугацаанаас өөр хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан гэсэн үндэслэлд хамаарна. Иймд Д.Энхтүвшин шарк өөрийн хүсэлтээр нэрээ татах санал нь хүчингүйд тооцогдоно.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг энэ сарын 1-ний дотор бүртгэж дууссан. Дахин болон нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 3-наас өмнө зөрчлөө арилгаад холбогдох баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх үүрэгтэй байв. Энэ хугацаа дууссан.

Хэрэв Д.Энхтүвшин шарк жагсаалтад багтахгүй гэвэл МАН түүний оронд өөр нэр дэвшигч бүртгүүлэх хуулийн хугацаа дуусжээ. Татгалзлын тухайд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгэх тухай тогтоол гарсан бол нэр дэвшигч өөрөө татгалзахыг хуулиар хориглоно. Тэр ч байтугай энэ нь Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцогдоно. Харин Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гараагүй буюу гарахаас өмнө бол татгалзах эрх нь нээлттэй.  

"Нэр дэвшүүлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дууссан бол өөр хүнийг нэр дэвшүүлж болохгүй. Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн хуульд заасан хугацаанаас өөр хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан үндэслэлээр тухайн хүнийг бүртгэхээс татгалзана" гэж Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ тайлбарлав


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29