Б.Баярсайханы араас Х.Булгантуяа НЯЦААЛТ хийв


НХХ-ийн сайд Д.Сарангэрэл зүй бус үг хэлж, иргэд олон нийтийг доромжилсон хариуцлагагүй үйлдлээсээ болж сайдын суудлаасаа буугаад байгаа. Түүний оронд одоогоор ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан түр үүрэг гүйцэтгэж байна. 

Д.Сарангэрэл гишүүний тухайд Ерөнхийлөгчийн гуйлтаар Л.Оюун-Эрдэнийн танхимд орж ирсэн таван сайдын нэг болоод байв. Тэгэхээр танхим дахь нэг квотоо алдсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад дахин нэг сайдын суудал тулгах уу гэдэг таамаг улстөрийн орчинд тархжээ. 

Нөгөөтэйгүүр иргэд, олон нийтэд ч НХХЯ-нд хэн сайдаар очих вэ гэдэг их л сонин байгаа бололтой юм. 

Ямартай ч одоогоор түүний оронд хэд хэдэн эмэгтэй гишүүдийн нэрс яригдаж байна. Харин эл мэдээлэлд эхнээсээ няцаалт өгчээ. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан цахим хуудсаараа дамжуулж "Сайд болохыг хүсэж байгаа хүмүүс нь мөрөөрөө ажлаа хөөцөлдөнө үү!!!. Намайг дунд нь харлуулж зохион байгуулалттай нүдэхээ зогсооно уу, хаанаас, хэнээс гэдэг нь мэдэгдээд байна. Дарга сайд болох гээд энэ тэрүүгээр гүйгээд байдаг хүн биш гэдгээ албан ёсоор хэлье" хэмээв.

  Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа  “Булгантуяа сайд болох гээд байна гэж Засгийн газар өөрчлөгдөх бүрт л бичих юм. Болоосой гэж чин сэтгэлээсээ дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Мөнгө тарааж сошиалыг давалгаалуулаад байсан зүйл байхгүй. Бат Инженер, Бидний цөөхөн монголчуудын М.Зоригт нар ч миний мөнгөөр жиргээд, бичээд байдаг хүмүүс биш.  Манай нам дотор тэгэж байгаад сайд болчихдог амархан юм ч байхгүй. Надаасаа мөнгөтэй нь тэгвэл давалгаалуулаад сайд болчихдог юм байгаа биз дээ” гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29