Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина


Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсад авлигын эсрэг чиглэсэн хуулиуд мөрдөгдөж байгаа ч бодит үр дүн гаргах тал дээр хүндрэлтэй байгааг олон улсын судалгаанууд илэрхийлсээр байна. Тухайлбал, Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индексээр манай улс 180 улсаас 2022 онд 6 байраар ухарч 116-д, 2023 онд өмнөх оны эрэмбээс 5 байраар ухарч 121-д эрэмбэлэгдсэн байна.  

Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах нь үнэлгээнд ахиц гаргах нэг алхам болох юм.

Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тэгш бус байдлыг үүсгээд байна. Энэ нь улс орны эрсдэлийг нэмэгдүүлэн олон улсын байгууллагуудын үнэлгээнд муугаар нөлөөлж, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулахад хүргэж байна.  

Авлига, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлоогүй байдал,  нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон болон хууль  бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, хураан авсан хөрөнгө, орлогыг хадгалах, захиран зарцуулах, захиран зарцуулснаас олсон орлогын үр дүнтэй зарцуулалт, түүнд хяналт тавих, төрийн албан хаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй, авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах хууль тогтоомжгүй байгаа нь цаашид авлигыг улам даамжруулах эрсдэлтэй байна. 

Иймд шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилгоор Авлигын эсрэг багц хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/07/09
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 2026/07/09
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2026/07/09
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2026/07/09
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2026/07/09
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 959 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ 2026/07/09
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2026/07/09
ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ 2026/07/09
“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН Г… 2026/07/08
Г.ОТГОНТАМИР: ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЗҮҮЧИХЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХОЙНОО СУЛ… 2026/07/08
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ БАЙРЛАХ ХИЙМЭЛ НУУРАНД СЭЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХ… 2026/07/08
“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГ… 2026/07/08
НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ 2026/07/08
“ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ”, “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ … 2026/07/08
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬ… 2026/07/08
“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭ… 2026/07/07
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… 2026/07/07
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ 2026/07/07
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … 2026/07/07
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… 2026/07/07