Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд 100 жилийн түүхт Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын намтар түүхийг үл таслан, өнөөдрийг хүртэл авч яваад талархал илэрхийлэв. Тэрбээр, манай улсын хүн амын 51 хувь буюу 1.8 сая нь эмэгтэйчүүд байна. Охид, эмэгтэйчүүд болон гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, нийгмийн өмнө хариуцлага хүлээж яваа Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн Засгийн газар байгуулагдсаны дараахан Хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хэсэг байгуулсан. Учир нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл газар авч, нийгмийг түгшээж байна. “Нэг ч хүн хохирох ёсгүй” гэсэн уриа бүхий кампанит ажил эхлүүлэн Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан хамтран ажиллаж эхэлсэн. Тус холбооноос гаргасан “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх саналыг хүлээн авч, хамтран ажиллах болно гэв.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус холбооноос хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулав. Тухайлбал, “Хавдаргүй монгол эмэгтэй” зорилтот төслийг Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Дорнод аймгийн бүх сумдад хэрэгжүүлж, давхацсан тоогоор 21,580 эмэгтэйг хөхний болон умайн хүзүүн хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулсан. Мөн 50 мянган иргэнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын болон охид, хөвгүүдэд бэлгийн боловсрол олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, соёлын арга хэмжээ зохион байгуулсан. Өсвөр насныханд зориулсан “Нандин” төслийг хэрэгжүүлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дэлгэцийн донтолтоос өсвөр үеэ хамгаалахад чиглэсэн ажил гүйцэтгэсэн гэлээ. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд энэ оны наймдугаар сарын 31-нээс эхлэн Завхан аймгийн бүх суманд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийх, сургалт, мэдээлэл өгөхөөр бэлтгэж байгаа ажээ.

Уулзалтын үеэр тус холбооны гишүүд мөн санал бодлоо илэрхийллээ. Тэд бизнесийн орчныг сайжруулж, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах, хувийн өмчийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хот, хөдөөд ялгаатай олгодог байдлыг арилгах, нэн ялангуяа малчин эмэгтэйчүүдийн өмчтэй байх эрхийг хангах зэрэг сэдвийг хөндөв. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээг өргөжүүлэн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулах, төрөхийн өмнөх болон төрсний дараах сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургах “Дэм” төслийг цахимаар хэрэгжүүлэх, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар хамтран ажиллах зэрэг хүсэлтийг нь Ерөнхий сайд хүлээн авч, тодорхой санал боловсруулан ирүүлэхийг хүсэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 2026/09/10
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 2026/09/10
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 2026/09/10
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 2026/09/10
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 2026/09/10
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 2026/09/10
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 2026/09/10
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 2026/09/09