УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчидтэй уулзлаа


Улсын Их Хурлын даргын 2024 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Х.Баасанжаргал, Б.Мөнхсоёл нар өнөөдөр (2025.09.25) Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Хяналтын хороо болон Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Хоёр улсын парламентын Тамгын газар хамтран “Парламентын хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээ”-г гурван өдөр зохион байгуулсан юм.

Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мария Стосич болон төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын  гишүүд хүлээн авч уулзан, санал солилцож буйд талархал илэрхийлсэн.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц Швейцарын Холбооны Улс болон Монгол Улсын парламентын хооронд 2017 оноос эхлэн хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлсний үр дүнд хууль, эрх зүйн тогтолцоонд ахиц гарч байгаад баяртай байна гэлээ.

Тэрбээр, Ажлын хэсэг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн тогтолцоо бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэгтэйгээр ажиллаж байгааг тодотгоод, энэ хүрээнд төсөв болон хяналт-үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг оновчлох ажлыг эрчимжүүлж буй талаараа танилцуулсан юм.

Уулзалтын явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны дэг болон ажлын хэсгийн зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг хэрхэн оновчлох тухай асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29