УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНАЛАУ-ын Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа


Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.09.30/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, Монгол, Лаос хоёр улс эртний түүхэн холбоо, оюун санаа, өв соёлын түүхэн уламжлалтай, найрсаг дотно харилцаатайг онцолсон. Тэрбээр, Хоёр улс өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, олон мянган бээр хол оршдог ч “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлaн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. Манай улс АСЕАН-ы орнуудтай улс төрийн сайн харилцаатай, хоёр талын таатай, найрсаг харилцаандаа үндэслэн улс төр, аюулгүй байдлын харилцаа, хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийн төлөө байдаг. Бид Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Лаосын улс төрийн яриа хэлэлцээ эрчимжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж буйд баяртай байна гэлээ.

Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Лаос- Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавон, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайханы урилгаар Монголын сайхан оронд дахин айлчлах завшаан олдсонд баяртай байна гээд, хоёр улсын харилцааг ирэх он жилүүдэд шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх цаг үе болсныг тодотгон хөндсөнд талархал илэрхийлэв. Тэрбээр, цаашид худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулахад саад болж буй тээврийн асуудалд анхааран агаарын замыг нээх ажилд анхаарал хандуулж, шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хоёр улс далайд гарцгүй ч агаарын замыг нээх асуудлыг түргэн шийдвэрлэснээр аялал жуулчлал, худалдааны эргэлт нэмэгдэхэд чухал ач холбогдолтойг дурдав. Мөн боловсролын салбар болон парламентын бүлгийн хамтын ажиллагаа улам идэвхжиж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан болон Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29