УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Нгуен Дуан Тань-ыг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.09.30) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа улам бүр өргөжин тэлж, өнгөрсөн онд тохиосон дипломат харилцааны түүхт 70 жилийн ойн хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэл тогтоосныг дурдав. Өнгөрсөн хугацаанд талуудын харилцан хичээл зүтгэлийн үр дүнд хамтын ажиллагаа улам бэхжиж ирсний дотор улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, зам тээвэр, соёл, аялал жуулчлалын салбарын харилцаа эрчимтэй хөгжиж буйг онцлов. Төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа эрчимжсэнээр хууль тогтоох байгууллага хоорондын хэлхээ холбоо батжиж байна. БНСВУ-ын Үндэсний ассамблейн тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийх айлчлал нь парламент хооронд төдийгүй түүний Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэв.

Элчин сайд Нгуен Дуан Тань Монгол Улсын парламент хууль тогтоомжийг боловсронгуй болгох, засаглалын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэлийг амжилттай эхлүүлснийг сайшаагаад, өнөөдрийн он цаг нь хоёр улсын харилцааны нэн таатай үе хэмээв. Түүнчлэн өдгөө харилцан ашигтай, хамтын ажиллагаа олон талт хэлбэрээр өргөжин хөгжихөд парламентын бүлэг хоорондын харилцаа онцгой хувь нэмэр оруулсныг тодотгов.

Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг тэлэх асар өргөн боломж, орон зай байна. Худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж Монгол Улсаас Вьетнам Улсын зах зээлд экспортолж буй мах, махан бүтээгдэхүүний борлуулалт ирэх онд илүү нэмэгдэх төлөвтэйг онцоллоо. Түүнчлэн визийн шаардлагаас харилцан чөлөөлсний үр дүнд иргэд хоорондын харилцаа идэвхжиж, энэ оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсаас 40 000 гаруй жуулчин тус улсыг зорьсон байна. Цаашид Монгол, Вьетнам хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, тээврийн нөхцөлийг сайжруулахад эрх зүйн орчноор дэмжин ажиллахаа талууд илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29