“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ


Хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр /2025.11.19/ өргөн мэдүүллээ. Тодруулбал, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулахаар тогтоолын төслийг  боловсруулсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, мал, амьтны тэжээлийн хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгохоор тогтоолын төсөлд тусгасан гэв. Мөн өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын харилцаанаас үүдэн гарсан үр дагавруудыг даван туулах зорилгоор 2014-2025 оны хооронд улаанбуудай, улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хүрээнд нийт 8 удаа тусгайлан хууль баталж, цаг үеийн шинжтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татвартай холбоотой хууль тогтоомжийг өргөн мэдүүлсээр ирснийг онцоллоо.

Түүнчлэн 2025 оны байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан баруун бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас үүдэн байгалийн хадлан, өвс, тэжээлийн гарц муу, улаанбуудайн тариалалт, ургац хураалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүссэн тул Засгийн газрын хуралдаанаар энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29