Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүллээ


Монгол Улсын Их Хурлын даргаар МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгуулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.20)-ийн нэгдсэн хуралдааны эхэнд хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хороодод хуваарилсан талаар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн санаачлан боловсруулж, энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын, Засгийн газраас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөн өдөр өргөн мэдүүлснийг Хууль зүйн, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлснийг Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд тус тус шилжүүлжээ. “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх Байнгын хороодод шилжүүлэв.

Ингээд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж буй тухай тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын товч намтрыг танилцуулж, түүний парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан, МАН-ын Удирдах зөвлөл болон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг үндэслэн нэр дэвшүүлж буйг тодорхой дурдлаа.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус намын даргыг Улсын Их Хурлын даргаар сонгуулахаар нэр дэвшүүлж буйтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, аль нэг намын дарга парламентын дарга байх нь зарчмын болон ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзэж байгаа тус намын бүлгийн байр суурийг илэрхийллээ. Хэдийгээр урьд өмнө МАН-ын болон АН-ын дарга нар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан ч энэ нь буруу жишиг гэдгийг тэрбээр дурдаж, аль нэг намын дарга парламентыг удирдах нь тухайн хүнээс үл шалтгаалан эрх ашгийн зөрчил үүсгэнэ гэдгийг анхааруулсан юм. Ингээд тус намын бүлгээс санаачлан боловсруулж, бэлэн болгосон уг асуудлаарх хуулийн төсөл болон МАН-ын бүлгээс Улсын Их Хуралд нэр дэвшүүлж буй асуудлаар ярилцах, байр сууриа нэгтгэх шаардлагатай тул өнөөдрийн 14:00 цаг хүртэл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29