ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭД ХЭДЭН ЧУХАЛ АСУУДАЛ ХӨНДӨХӨӨС ГАДНА 32 ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭНЭ


2026 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ удаагийн хаврын чуулган улс төрийн хүрээнд үүсээд буй олон асуудалд цэг тавихаас гадна дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэх учиртай.

Энэ хаврын чуулганы хамгийн чухал асуудлын нэг бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгууль ямар журмаар явах, хэн өрсөлдөж болох, болохгүй, дараагийн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох уу, ард түмнээс сонгох уу гээд олон асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэг удаа, зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусна. Хуулиараа УИХ сонгууль болохоос нэг жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах учиртай. Тиймээс энэ хаврын чуулганаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах уу, шинээр хэлэлцэх үү, ямар журмаар зохион байгуулах зэрэг асуудлыг энэ хаврын чуулган тодорхой болгоно.

Мөн энэ удаагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх бас нэгэн чухал асуудал бол УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүдэд ёс зүй, хариуцлага тооцож, эгүүлэн татах хуулийн төсөл хаврын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэгдэхээр өргөн баригдсан. Энэ хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд орхоосоо өмнө улс төрийн талцал үүсгээд эхэлсэн. Ялангуяа эрх баригч МАН дотор болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын дунд. Энэ хуулиар парламентыг барьцаалж, бүрэн эрхээ дахин сунгах санаархалтай байгаа гэж намын гишүүд, дүү нар нь хэлж, ярьж байгаа бол Ерөнхийлөгч өөрөө үүнийг үгүйсгээд буй. Гэвч чуулганы хэлэлцүүлгийн явцад үйл явц, өрнөл хэрхэхийг харах л үлдлээ.

Ямар ч гэсэн энэ хаврын чуулган олон асуудалд цэг тавьж, бас олон улс төрийн эсэргүүцэл, жагсаал, цуглаантай нүүр тулах нь ээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29