ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА АЙЛЧИЛЖ БАЙНА


Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болон гишүүд, УИХ дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл нар энэ сарын 24-нд зочид төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын гуравдагч хөрш Европын Холбооны гишүүн Люксембургийн Их Гүнт Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирсэн. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа энэ үед дээд, өндөр түвшний харилцан ойлголцол бэхжиж, улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай орчин бүрдсэнийг онцоллоо.

Түүнчлэн хүний эрх, ардчиллыг үнэт зүйлээ болгон хөгжүүлсэн энэхүү харилцааг бүх салбарт өргөжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх болно. Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан. Уг төсөл нь хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж, хагас зуун жилийн хамтын ажиллагааны билэгдэл болно гэдэгт итгэлтэй байна. Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжид УИХ, ард түмний өмнөөс талархал илэрхийлье гэв.

Мөн Монгол УИХ дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийг 2025 оны дөрөвдүгээр сард таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж эхэлсэн талаар тус бүлгийн дарга Б.Мөнхсоёл товч танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улс сонгуулийн хууль тогтоомждоо эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх чиглэлд идэвх зүтгэл гаргаж, бүс нутгийн хэмжээнд ахиц үзүүлснийг, 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан, анхны 126 гишүүнтэй парламент шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилсан хэвээр байх болно хэмээв. 

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас хоёр орны дипломат харилцааны түүхэн ойн мөчид хийж буй айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, парламент хоорондын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбар дахь бүтээн байгуулалт, төслийн явцын талаар мэдээлэл солилцлоо. 

Талууд уулзалтаар 25 жилийн хугацаанд таван үе шаттай, тасралтгүй хэрэгжиж байгаа зүрх судасны эрүүл мэндийн төслийн талаар онцлон хэлэлцэв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 2026/09/10
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 2026/09/10
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 2026/09/10
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 2026/09/10
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 2026/09/10
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 2026/09/10
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 2026/09/10
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 2026/09/09