МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ.

Үүнд Говь-Алтай аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, талархал илэрхийллээ. 

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажлын байр бий болох, байгаль орчныг хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэллээ.

Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шийдвэрлэсний дагуу Гэгээн нуураас ус татаж Алтай хотын оршин суугчдыг цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” төсөл, сумдад сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлснийг тодотголоо.

 Түүнчлэн уулзалтад ирсэн иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Говь-Алтай аймаг эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлөөрөө улсдаа тэргүүлэхийг зорьж байна. Хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 15 хувиар бууруулж чадсан. Цаашид хүний хөгжлөөр бусдыгаа манлайлж, дундаж наслалтыг 80-аас дээш болгох зорилт тавьжээ.

Говь-Алтай аймгийн 10 гаруй аж ахуйн нэгж, иргэн  “Хүнсний хувьсгал”, “Атрын 4 аян”-д хамрагдаж 1,3 тэрбум төгрөгийн зээл авч тоног төхөөрөмжөө шинэчлээд байна.

Орон нутаг жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжихээр өнгөрсөн онд 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг өөрсдөө хангадаг бөгөөд хүнсний бусад хэрэгцээг 100 хувь хангахыг зорьж байна.

Гэхдээ банкны шалгуур өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг учир “Хүнсний хувьсгал”-ын хоёрдугаар шатанд орон нутгийн аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжихийг хүсэж байлаа.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 орчим нь Говь-Алтай аймгийнх юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан 8,5 сая заг 80 орчим хувийн ургалттай байна.

Өнгөрсөн жил Алтай хотод үйлчилгээтэй орон сууцны цогцолбор хотхон, Бигэр, Бугат суманд орон сууц барьсан бөгөөд “Тайшир” шохойн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар шинээр 200 орчим ажлын байр бий болжээ.

Одоо Алтай хотод 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж, 31 км хатуу хучилттай авто замын ажил өрнөж байна.

Энэ онд Есөнбулаг суманд Соёл амралтын хүрээлэн, сургуулийн спорт заал, ахмадын сувилал, Эрдэнэ суманд 320 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургууль, Цээл суманд сургуулийн дотуур байр, Алтай суманд хүүхдийн цэцэрлэг барьж, Дарви суманд “Харгана түрүү”-гийн услалтын систем байгуулна.

Аймгийн удирдлагууд хэдхэн хоногийн өмнө дотоод, гадаадын 400 гаруй хөрөнгө оруулагч, 15 орны Элчин сайдын яамны төлөөллийг оролцуулан “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-аа Улаанбаатар хотод зохиожээ.

Говь-Алтай аймгийн иргэд бүс нутаг төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, ялангуяа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, улсаа хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хүүхэд, нярайн зөвлөх их эмч, клиникийн профессор Самбуугийн Жаргахсайханд Хүний гавьяат эмч, “Илч-Алтай” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ахмад ажилтан, нягтлан бодогч Бэгзийн Чандагт Гавьяат эдийн засагч, “Баян Алтайн Оргил” биеийн тамирын хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, мастер оёдолчин Бадарын Хандаад Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

 

Эх сурвалж: http://president.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/07/09
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 2026/07/09
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2026/07/09
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2026/07/09
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2026/07/09
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 959 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ 2026/07/09
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2026/07/09
ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ 2026/07/09
“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН Г… 2026/07/08
Г.ОТГОНТАМИР: ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЗҮҮЧИХЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХОЙНОО СУЛ… 2026/07/08
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ БАЙРЛАХ ХИЙМЭЛ НУУРАНД СЭЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХ… 2026/07/08
“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГ… 2026/07/08
НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ 2026/07/08
“ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ”, “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ … 2026/07/08
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬ… 2026/07/08
“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭ… 2026/07/07
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… 2026/07/07
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ 2026/07/07
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … 2026/07/07
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… 2026/07/07