УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ОЛОН НИЙТИЙН САНАЛЫГ СОНСОЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ


Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр /2026.03.27/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд боллоо.

УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Булганчимэг чиглүүлж, хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 176  хүн оролцсон юм.

Уг илтгэлд, Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал биш болж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа, үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох стратегийн түвшний сорилт болоод байна. Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэг бөгөөд цөлжилт, усны хомсдол, зуд зэрэг эрсдэлүүд улам бүр нэмэгдэж байна. Ийм нөхцөлд бид зөвхөн хариу үйлдэл үзүүлэх бус, харин урьдчилан төлөвлөсөн, шинжлэх ухаанд суурилсан, цогц бодлогоор хариулах шаардлага тулгарч байна. Энэ утгаараа энэхүү хууль нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих эрх зүйн суурийг бүрдүүлж буйгаараа онцлог юм хэмээн илгээлтэд дурдсан байлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29