Долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдахгүй. Учир нь шинэ Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилж амжаагүй, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй.
Харин өнөөдөр /2026.04.01/ ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл хуралдаж, шинэ Засгийн газарт хамтрах эсэх тухай хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүдийг томилох асуудалд талуудын байр суурь зөрүүтэй байгаа гэх бөгөөд бүтэц бүрэлдэхүүнийг батлах үйл явц, ирэх долоо хоногийг дамжих магадлалтай байна.