УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХ ХҮРТЭЛ НЬ ӨРГӨН БАРИНА ГЭДГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ МЭДЭГДЛЭЭ


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд болж буй Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Энэ үеэрээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийнхөө талаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр “Энэ хуулийг баталтал нь хуулийн хүрээнд өргөн барьж ажиллана. Ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Олон арга бий. Монголын түүхчид энд сууж байгаа УИХ-ын гишүүд яаж гараа өргөж байгааг харсан. Та бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай. Ард түмний хүсэмжлэл тоглоом биш гэдгийг Төрийн тэргүүний хувьд хэлж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бол, бас нийт ард түмнээс сонгогддог Төрийн тэргүүн гэж албан тушаал байдгийг мартаж болохгүй. Би парламентын засаглалыг ямагт дэмждэг хүн, цаашдаа ч дэмжих болно. Харин салан задгай, хариуцлагагүй, хулгайч дээрэмчдээр Монголын парламент дүүрч төрийг уландаа гишгэж эхлэх юм бол ард түмэн бас зүгээр суухгүй. Үүнийг ардчилсан нийгэм гэж хэлж байгаа юм. Эв нэгдлийг ёс зүйгүй байдал устгадаг. Ёс зүйгүй төр бол төр биш. Төрийн үйл хэрэг тэр тусмаа төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа парламентын гишүүдийн ажил ёс зүй дээр үндэслэх ёстой” гэж мэдэгдлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29