Ч.Хүрэлбаатар: Нүүрсээ хилийн үнээр зардаг болно


Засгийн газрын өнөөдрийн /2022.10.05/ хуралдааны шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Энэ үеэр валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Монголчууд бүгдээрээ ам.доллар, төгрөгийн ханш яах бол, валютын нөөцөд санаа зовж байгаа. Статистикийн тоон мэдээг харахаар экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэдгийг эхлээд анзаарах ёстой. Тухайлбал, 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй. 

Яагаад гурав дахин бага хэмжээний валют орж ирснийг судлаад үзэхэд хэд хэдэн шалтгаан байна.

Нүүрсээ урьдчилаад зарсан тохиолдол бий. Өмнөх жилүүдээс зарагдсан нүүрс, жишиг, гэрээний үнэтэй холбоотой үүссэн зөрүү байгаа юм. Тиймээс Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарлаа” хэмээв. 

Валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төсөлд: 

• Нүүрсээ хилийн үнээр зардаг байх буюу нүүрсээ уурхайн амнаас зарахгүй байх зохицуулалт хийнэ.
• Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдгийг хилээр экспортолно. Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах хүртэлх бүх үйл ажиллагааг цахимжуулна. Ингэснээр хэчнээн сая тонн нүүрсийг ямар компани ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэнэ.
• Нүүрсийг биржээр зарах тогтолцоо руу шилжинэ. Биржээр нүүрс зарагдсан тохиолдолд олон худалдан авагч орж ирнэ. Ингэснээр нүүрсний үнэ өсөх боломжтой. 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бүх нүүрсийг зөвхөн биржээр худалдана. 
• Валютаар экспортлох гэрээний нүүрсний экспорт дээр уян хатан зохицуулалт хийнэ гэхчлэн тусгагджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29