УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ УИХ-ЫН 57 ГИШҮҮН ДЭМЖЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл парламентыг ч УИХ дахь намуудыг ч талцуулав. Мэдээж хуулийн төсөл санаачлагчийн зүгээс УИХ-ын гишүүдийг ёс зүйтэй, хариуцлагатай болгох нь парламентын дархлааг хамгаалах зорилго агуулж буйг тайлбарлаж байгаа. Ямартай ч УИХ-ын босго давж, энэ хууль хэлэлцэгдэхээр боллоо.

 Чуулганы хуралдаанд 126 гишүүнээс эмнэлгийн чөлөөтэй гурав, гадаадад томилолттой 10 гишүүн байсан бөгөөд хуралдаанд 101 гишүүн оролцсон. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийг УИХ-ын 57 гишүүн дэмжсэн бол 44 гишүүн дэмжээгүй.

 126 гишүүнтэй парламентын олонхыг Монгол ардын нам, Ардчилсан нам хоёр бүрдүүлдэг. Харин Үндэсний эвсэл, ХҮН нам, Иргэний зориг-ногоон нам гэсэн гурван нам нь цөөнхийг бүрдүүлдэг. Парламентын засаглалттай Монгол Улсын хувьд олон намын төлөөлөлтэй, намын жагсаалт, тойргоос бүрдсэн учраас энэ удаагийн парламент маш том давуу талтай. Тиймээс ч энэ парламентаас олон нийт их зүйл хүлээж, жинхэнэ утгаараа ардчиллаа хамгаалсан, олон ургалч үзлээр асуудалд хандах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

УИХ дахь Ардчилсан нам, Үндэсний эвсэл, ХҮН нам, ИЗНН-ууд өмнө нь гишүүдийг эгүүлэн татах хуулийг дэмжихгүй гэдээ илэрхийлж байсан бол УИХ дахь Монгол ардын нам гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр санал хураалтад оролцоно гэж мэдэгдсэн. Мэдээж УИХ дахь МАН-ын бүлэг 38/30-аараа хуваагдчихсан учраас угаас тодорхой байсан. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талын 30 гишүүн дэмжихгүй байсан учраас бүлэг дээр нэгдсэн байр суурь гаргах боломжгүй.

Харин УИХ дахь Ардчилсан нам, намын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч дэмжихгүй, бид нэгдсэн байр суурьтай гэж мэдэгдэж байв. Гэтэл АН-ын 42 гишүүнээс 18 нь дэмжсэнээр үндсэндээ Ерөнхийлөгчийн хуулийг парламентын босго давуулчихав.

Үндсэндээ парламент дахь МАН, АН, ИЗНН гэсэн гурван нам дотроо албан ёсоор хоёр хуваагдав. Монгол ардын нам гэхэд 38/30-аараа хуваагдсан бол Ардчилсан нам 18/14 болов. Харин ИЗНН 2/2 болж хуваагдав. Үүнийг гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл баталчихав. Ардчилсан парламентын танхим зөвшилцлийн танхим. Аливаа асуудалд талцаж, УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр санал өгөх нь зүйн хэрэг. Гишүүдийг эгүүлэн татах хууль дээр ч гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр санал өгсөн гэж наанаа хэлж байгаа боловч цаанаа 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… Өчигдөр
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 2026/09/10
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 2026/09/10
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 2026/09/10
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 2026/09/10
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 2026/09/10
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 2026/09/10
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 2026/09/10
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 2026/09/09