Д.Амарбаясгалан: "Архангай аймгийн ИТХ хуралдаж Засаг даргаа огцруулсан


Засгийн газрын өнөөдрийн /2022.10.05/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн удирдлагуудтай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр "Архангай аймгийн ИТХ хуралдаж Засаг даргаа огцруулсан. Засгийн газраар ёсны албан бичиг хүлээж аваагүй байна.

Мөн 2-3 аймгийн ИТХ хуралдаж чадахгүй байх нөхцөл үүссэн. Эдгээр үйл ажиллагаа нэгжийн хуулиар зохицуулагддаг. Хэрэв ИТХ нь хуралдаж чадахгүй нөхцөл үүссэн бол хуулийн хүрээнд шийдэгддэг. Засгийн газрын зүгээс орон нутгийн засаг даргын үйл ажиллагааг бодитой үнэлж дүгнэнэ гэсэн байр суурьтай байна.

Аймгийн Засаг дарга ЗГ-аас өгсөн үүрэг даалгавар, иргэдийн өмнө хүлээн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тохиолдолд Ерөнхий сайд огцруулах эрхтэй.

Өвөлжилтийн бэлтгэл ажил болон, орон нутгийн тайланг үндэслэн орон нутгийн удирдлагуудад хугацаатай үүрэг өгсөн. Энэ тайлан ирж, дүгнэгдсэний үндсэн дээр зарим аймгийн засаг даргад хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэнэ.

Мөн иргэдийнхээ итгэлийг дааж, ИТХ-тайгаа хамтарч ажиллаж чадахгүй байгаа нөхцөл үүссэн тохиолдолд асуудлыг шуурхай шийдвэрлэнэ "гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29