Б.БАТБААТАР: ИЗНН-Д ЭЛСЭХЭД ҮҮД ХААЛГА НЭЭЛТТЭЙ


ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар “С.Зориг агсны төрсөн өдөр манай намд  10 гаруй хүн элссэн. Цаашид ч сонирхолтой хүмүүс манайд элсэхэд манай намын үүд хаалга нээлттэй. . Манай намын үүд хаалга нээлттэй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН хүнээ нэр дэвшүүлнэ. Энэ сонгуульд ИЗНН-аас нэр дэвших хүсэлт илэрхийлж санал солилцсон 10 гаруй хүн бий. Сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг зохион байгуулах хороогоо байгуулна"  гэж мэдэгдээд байна.

ИЗНН-аас жагсаалтаар УИХ-д сонгогдсон Р.Батболд гишүүн намынхаа эсрэг тоглолт хийх болсон. Иймээс ИЗНН-д Ардчилсан намаас элссэн нэр бүхий хоёр гишүүн намын дарга Б.Батбаатарт нөмөр болохын зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших том амбицыг нь хязгаарлана гэдэг таамаг ч гарч буй.

ИЗНН нь үзэл баримтлалын хувьд Ардчилсан намтай ойролцоо. Дээр нь Б.Батбаатар гишүүн өмнө нь Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд тус намаас УИХ-д сонгогдон ажиллаж байв.  Тиймээс Ардчилсан намаас ИЗНН руу гишүүд очиж байгаа энэхүү хөдөлгөөн улс төрийн хүрээнийхний анхаарлыг хамгийн ихээр татаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29