Г.Тэмүүлэн: Энэ жил хаалганы цаана төсвийг хэлэлцэн баталдаг жишгийг өөрчилнө


УИХ-аар 2023 оны төсөв хэлэлцүүлж байгаатай холбогдуулан “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл өгөв.

Тэрбээр “2023 оны төсвийн төслийн дөнгөж нэгдүгээр хэлэлцүүлэг үргэлжилж байна. Төсөв энэ намрын чуулганаар хэлэлцэгдэн батлагдах ёстой. Төсвийн тухайд хэд хэдэн онцлогтой байна.

2022 оны төсөв цар тахлын хүндрэлийг даван туулах, эрсдлийг бууруулахад чиглэсэн байсан бол 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, тэр дундаа тодорхой шинэчлэлтүүдийг урагшлуулж, өргөн барьсанаараа онцлог боллоо.  Цалингийн тогтолцоонд шинэчлэл оруулж ирж байна. 

Төсвийн байнгын хорооны хувьд энэ жил хаалганы цаана төсвийг хэлэлцэн баталдаг жишгийг өөрчилнө. Цаашдаа олон нийтээрээ төсвийг хэлэлцдэг, хяналт тавьдаг шинэ жишигт суурилсан хэлэлцүүлгийг зохион байгуулаад явна. Энэхүү олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг 10 дугаар сарын 19-нд болно. 

Төсөв бол нэг талдаа татвар төлөгчдийн мөнгө. Тэгэхээр төсвийг хэрхэн оновчтой, зөв зарцуулах дээр ард түмэн хяналт тавих эрхтэй. Хэлэлцүүлгээр иргэн бүр төсөвтэй холбоотой санал гомдлоо хэлж, өөрсдөө оролцох бүрэн боломжтой болж байна.

Үр ашиггүй урсгал зардал, хөрөнгө оруулалтуудаас эхлээд халамжийн бодлогын төсөв дээр жил бүр шүүмжлэл өрнөдөг. Тэгэхээр энэ болгон дээр хамтаараа, олон нийтээрээ оролцож, зөвшилцөж, гарц шийдлээ илэрхийлэх боломжтой болж байгаа юм. Ингэж байж төсвийн хяналт, сахилга бат, ил тод байдал сайжирна" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29