Манай улсад зохион байгуулагдаж буй хүүхэд гэр бүлд зориулсан үйл ажиллагаанууд ихэвчлэн худалдаа, шоу төвтэй болж оролцогчид нь үзэгч, худалдан авагч төдийгөөр оролцдог.
Энтертайнмент арга хэмжээ нь зөвхөн зугаа цэнгэл бус, нийгмийн харилцааг сэргээх, гэр бүлийн холбоог бэхжүүлэх, зөв дадал, хандлагыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой байдаг. Иймээс жилд ганцхан удаа болдог хүн бүр, хот хөдөөгүй ач холбогдол өгч, амарч баярладаг хүүхдийн баярыг илүү утга учиртай, шинийг танин мэдэх, хамтдаа дурсамж бүтээх, ухаалаг энтертаймент байлгах зорилгоор “HAPPY MONSTER” гэр бүлийн фестивалийг 5-р сарын 30, 31 болон 6-р сарын 01-ний өдрүүдэд Steppe Arena-д зохион байгуулахаар болжээ.
Тус фестивалийг MOOД, DIAMOND CIRCUS, УЛААН ЗАЛААТ фэрм зэрэг байгууллага, хувь хүмүүс нэгдэн зохион байгуулж байгаа бөгөөд уламжлалт үзвэр төвтэй арга хэмжээнээс ялгаатайгаар ирсэн хүн бүрийг үзэгч бус идэвхтэй оролцогч байх боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна гэлээ.
