ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАНИХ ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛЛЭЭ


Жирэмсэн эхчүүдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангаж, эх хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор анх 1999 онд #Япон улсад “Жирэмсэн эхийн таних тэмдэг”-ийг санаачилж, хэрэглээнд нэвтрүүлсэн түүхтэй.

Уг тэмдгийн тусламжтайгаар бусад хүмүүс жирэмсэн хүн явж байгааг төвөггүй анзаарч, тухайн нөхцөлд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх боломжтой болохоос гадна, жирэмсэн эхчүүд өөрсдөө ч бас өөрийн болон хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хувийн хариуцлагаа ухамсарлахыг давхар уриалдаг юм.  Олон улсын хэмжээнд Япон, Солонгос, Тайван, Англи, Сири гэх мэт дэлхийн нилээд хэдэн орон, тус тусын онцлогт нийцсэн “Жирэмсэн эхийн таних тэмдэг”-ийг ашиглаж байна. Манай улсын хувьд 2013 онд Японы Засгийн Газрын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-ын Сайн Дурынхны Хэлтсийн дэмжлэгтэйгээр Монголын “Жирэмсэн эхийн таних тэмдэг”-ийн албан ёсны загварыг батлуулсан бөгөөд 2021 оноос эхлэн олон нийтэд түгээн дэлгэрүүлж, нийгэмдээ эерэг шинэ соёлыг нутагшуулах ажлыг эхлүүлээд байна.

Өөрөөр хэлбэл өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тус тэмдэгийг түгээж эхэллээ.

Таних тэмдгийг хэрэглэснээр:

 Жирэмсэн эмэгтэйчүүдэд олон нийтийн газар, нийтийн тээвэр болон үйлчилгээний орчинд шаардлагатай дэмжлэг, хүндэтгэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх

 Жирэмсний эхэн үед гаднаас харахад мэдэгдэхгүй тохиолдолд бусдад мэдээлэх боломжийг нэмэгдүүлэх

 Жирэмсэн эмэгтэйчүүдэд ээлтэй, дэмжлэгтэй нийгмийн орчныг төлөвшүүлэх

 Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой

 Жирэмсэн эмэгтэйчүүдэд ээлтэй, нийгмийн дэмжлэгт орчинг хамтдаа бүрдүүлцгээе.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29