ӨМНӨГОВИЙН СУМД ЖИЛД 500,000 ТАРЬЦ БОЙЖУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛЛОО


“Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд говь цөлийн бүсэд нутгийн унаган мод сөөгийг үржүүлэх мод үржүүлгийн газруудыг үе шаттайгаар байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай сумдад бүрэн техникжсэн орчин үеийн мод үржүүлгийн газруудыг байгуулж, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр орон нутагт хүлээлгэн өглөө. Энэхүү бүтээн байгуулалт нь мод үржүүлэх дэд бүтцийг бий болгохын зэрэгцээ орон нутагт ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Хүлэмж, агуулах, сэрүүн зоорь, гүний худаг зэрэг шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан эдгээр үржүүлгийн газрууд нь тус бүр 2 га талбайд байрлах бөгөөд жилд нийт 500,000 ширхэг тарьц, суулгац үйлдвэрлэх хүчин чадалтай.

Цаашид энд бойжих тарьц, суулгацууд нь говийн бүсийн ойжуулалт, экологийн нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чухал нөөц болж, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.

“Оюу толгой” компани 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөө хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Сэврэй сумдад тус бүр жилд 500,000, Ханбогд суманд 250,000 тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар тус тус байгуулсан. Цаашлаад, баруун бүсэд мод үржүүлэг, ойжуулалтын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд жилд 1,500,000 ширхэг шилмүүст, навчит, жимсний мод, сөөгийн тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай орчин үеийн, механикжсан мод үржүүлгийн газар байгуулах барилгын ажлын шавыг тавилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30