КАНАД УЛС СОР17 ХУРЛЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ


БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Канад Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Стивен Дауст, Хөгжлийн хамтын ажиллагааны албаны дарга Жан-Стефан Кутюр нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн үр дүнд гарсан ахиц, дэвшил, цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон СОР17 хуралд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Ноён Стивен Дауст Монгол, Канадын хамтын ажиллагаа уул уурхай, хөрөнгө оруулалт, боловсрол, ардчилсан засаглал, байгаль орчин зэрэг салбарт түлхүү хөгжиж ирснийг уулзалтын эхэнд онцлов. Түүнчлэн цаг уурын өөрчлөлт, байгаль орчны сорилт, эдийн засаг болон нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлууд нь харилцан төстэй байгааг тэмдэглээд, цаашид тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, инновацын чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  Төслийн хүрээнд судалгаа, мониторинг, нэмүү өртгийн сүлжээ, орон нутгийн чадавхжуулалт болон Канад Улсад туршлага судлах үйл ажиллагаа хэрэгжиж байгааг талууд тэмдэглэв.

Түүнчлэн Канад Улсын талаас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын үеэр франц хэлтэй төлөөлөгчдийн оролцоог дэмжих, хурлын зохион байгуулалтыг олон улсын оролцоонд илүү хүртээмжтэй болгох зорилгоор тус хурлын сайн дурын ажилтнуудад франц хэлний сургалт зохион байгуулахаар ажиллаж байгаагаа танилцуулав. Англи, франц хэлийг албан ёсны хэлээр хэрэглэдэг Канад Улсын энэхүү дэмжлэг нь COP17-ын бэлтгэл ажилд чухал хувь нэмэр оруулах юм.

Харин БОУАӨ-ын сайд Ц.Сандаг-Очир Монгол-Канад Улсын уламжлалт найрсаг харилцаа, урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ноён Стивен Дауст болон Элчин сайдын яамны нийт хамт олонд талархал илэрхийлэв. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, ойжуулалт, байгальд суурилсан шийдлийг дэмжих чиглэлээр хоёр улс олон улсын байгаль орчны механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, харилцан дэмжиж ирснийг онцлон тэмдэглэлээ. Мөн СОР17 хуралд үр дүнтэй хамтран ажиллахаар тохиров.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30