"НЭГ СУРАЛЦАГЧ-НЭГ КОМПЬЮТЕР, НЭГ АНГИ-НЭГ УХААЛАГ САМБАР" АРГА ХЭМЖЭЭГ ТӨСВӨӨС ХӨРӨНГӨ ГАРГАХГҮЙГЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ


Боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютер, анги, танхим бүрийг ухаалаг самбартай болгох зорилгоор "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолыг энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. 

Арга хэмжээг 2026-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн тооцоо, судалгаа, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлж, төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр зээл болон бусад эх үүсвэрээс  санхүүжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

"Чөлөөлье" санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд боловсролын салбарт "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" арга хэмжээг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд хот, хөдөөгийн болон улсын, хувийн сургуулийн чанарыг ялгааг арилгах чиглэлээр нэг ижил орчинд, хүүхэд бүрийг хүртээмжтэй хэрэглэгдэхүүнтэй, интернэттэй, компьютертой болгохоор зорьж байна. Ингэж байж ялангуяа, алслагдсан сум, суурин газрын хүүхдүүд мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөгдөнө гэдгийг Ерөнхий сайд онцолж байна. 

Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Нэг цахим төхөөрөмжид ногдох хүүхдийн тоо 11 (1:11) байна. 18,838 анги танхимын 3,362 нь ухаалаг самбартай байна.

Боловсролын яамны MEDLE контентын санд 11,265 хичээл, 147 сурах бичиг, 4,024 теле хичээл, 230 интерактив контент, 3,500 интерактив дасгал ажлын хуудас, 805 виртуал лаборатори, 413 цахим ур чадвар олгох хичээл нийт 20,000 гаруй контент нээлттэй байршсан. Мөн Pearson, Eduten, Mozaik зэрэг цахим платформуудыг сургалт, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

Гэсэн ч цахим сургалтын дэд бүтэц, тоног төхөөрөмж бүхий сургалтын орчин харилцан адилгүй байгаа нь суралцагчдын ялгаатай байдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх магадлалтай гэж үзэж буй. Иймээс “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээ хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэ арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 10 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 10 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 10 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 10 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 10 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 10 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06