КРИСТАЛ ПАЛАС ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ЕВРОПЫН ЦОМ ӨРГӨЛӨӨ

Admin
2 цагийн өмнө

Английн Лондон хотын Кристал Палас клуб 120 жилийн түүхэндээ анх удаагаа Европын цом өргөлөө. Германы Лайпцих хотноо болсон Конференс лигийн шигшээ тоглолтод Испанийн Райо Валекано клубтэй учраа таарч Жеан Филипп-Матетагийн цорын ганц гоолоор ялалт байгуулж, түүх бүтээлээ.

Тоглолтыг Паласынхан гайхалтай эхлүүлсэн. Исмаилла Сарр, Камада Даичи нар бөмбөгийг торгуулийн талбайд ойртуулж, гайхалтай цохисон ч гоол болж чадаагүй. Райо үүнээс том сургамж авч хамгаалалтын шугам нягтрах гэж хичээж байлаа. Гэвч Кристал Паласын Адам Уортон хаалганы шонгийн наана Тайрик Митчеллд гоёмсог нэгэн дамжуулалт өгсөн ч гоол оруулж чадаагүй юм. Ингэснээр тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн. Хоёр клубийн аль, аль нь Европын тавцанд шигшээ тоглолтод анх удаа шалгарч байгаа тул хаширласан байж болох юм.

Герман мэргэжилтэн Оливер Гласнер "Кристал Палас"-ын дасгалжуулагч болоод ердөө хоёр улирлын дотор дотоодын хоёр цом, Европын нэг цом өргөлөө...

Тоглолтын хоёрдугаар үе эхлэхэд Кристал Палас хэмнэлээ алдахыг хүсээгүй. Энэ нь ч үр дүнгээ өгч 51 дэх минутад Франц тоглогч Жеан Филипп-Матета өөрийн боломжоо ашиглаж гоол оруулсан юм. Ийнхүү гоол орсноос хойш хоёр багийн аль, аль нь харилцан бие, биедээ довтолж, хэн, хэн нь боломжоо алдсанаар шигшээ тоглолт энэ хэвээр өндөрлөсөн юм.

Ийнхүү Кристал Палас клуб түүхэндээ анх удаагаа Европын цомын шигшээд шалгарч цом өргөлөө. Кристал Паласын дасгалжуулагч Оливер Гласнер 2024 оны хоёрдугаар сард клубтэй гэрээ байгуулснаас хойш Английн хөлбөмбөгийн холбооны цом, Коммюнити Шильд, Европын Конференс лигийн гурван цом өргөж түүх бүтээлээ. Оливер Гласнер энэ улирлыг дуусгаад клубээ орхихоор болсон. Ийнхүү Лондонд мартагдхааргүй хоёр улирлыг үдлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОРОН СУУЦНЫ ТОГЛООМЫН БОЛОН СПОРТ ТАЛБАЙГ 22 ЦАГААС ХОЙШ АЖИЛУУЛБАЛ ТО… 47 минутын өмнө
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ЗАРИМ САЛБАРТ НЭМЭГДЭЛ … 1 цагийн өмнө
КРИСТАЛ ПАЛАС ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ЕВРОПЫН ЦОМ ӨРГӨЛӨӨ 2 цагийн өмнө
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЛИЙН ХАРЬЯА 10 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАЖ, 67.3 ТЭРБ… 2 цагийн өмнө
3 НАСТАЙ ХҮҮХЭД 30 МЕТРИЙН ГҮН УХСАН ЦООНОГТ УНАЖЭЭ 2 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАНААР ӨНӨӨДӨР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2 цагийн өмнө
ХҮҮХДИЙН БАЯРЫН ХАМГИЙН ТОМ ЭВЕНТ "STEPPE ARENA"-Д БОЛНО 19 цагийн өмнө
БНАСАУ ХИЙМЭЛ ОЮУН БҮХИЙ ДАЛАВЧИТ ПУУЖИН ТУРШИВ 20 цагийн өмнө
ЗУРГААДУГААР САРЫН 1-НД ЗАРИМ ХИЛИЙН БООМТУУД ХААНА 21 цагийн өмнө
"НЭГ СУРАЛЦАГЧ-НЭГ КОМПЬЮТЕР, НЭГ АНГИ-НЭГ УХААЛАГ САМБАР" АРГА ХЭМЖЭЭ… 22 цагийн өмнө
В.ПУТИН ЦЭРГИЙН АЛБА ШИНЭЭР ХААХ ХҮМҮҮСИЙН ЗЭЭЛИЙН ӨРИЙГ ТЭГЛЭХЭЭР БОЛ… 23 цагийн өмнө
УУРХАЙН ОСЛООС ШАЛТГААЛАН БНХАУ-Д КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСЛӨӨ 23 цагийн өмнө
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАНИХ ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ЦАГААНДАВААНЫ ХОГИЙН ЦЭГ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА Өчигдөр
13-ААС ДООШ НАСНЫ ХҮҮХЭД НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ ХОРИГЛОНО Өчигдөр
”АКУА ГАРДЕН”-Ы ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ДАВЖ ЗААЛДАХ … Өчигдөр
ӨМНӨГОВИЙН СУМД ЖИЛД 500,000 ТАРЬЦ БОЙЖУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛЛОО Өчигдөр
КАНАД УЛС СОР17 ХУРЛЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ Өчигдөр
“УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2026” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЭНЭ САРЫН 2… Өчигдөр
Б.ПҮРЭВДАГВЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ… Өчигдөр