ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ЗАРИМ САЛБАРТ НЭМЭГДЭЛ САНХҮҮЖИЛТ ӨГНӨ ГЭВ


Ажлаа аваад удаагүй байгаа хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026 оны төсөвт дахин тодотгол хийхээр боллоо.

"Ойрх Дорнодод болж буй үйл явдалтай холбоотойгоор дизель түлш, бензиний үнэ нэмэгдлээ. Дизель түлшний үнэ нэмэгдсэнээс нийтийн тээвэрт нэмэгдэл зардлууд гарах нөхцөл байдал үүссэн. Иймээс нийслэлийн төсвийг ойрын хугацаанд буюу зургаадугаар сарын 10-наас өмнө тодотгох шаардлагатай болсон. Дизель түлш зарцуулж байгаа салбаруудад нэмэгдэл санхүүжилт өгөхөөс өөр арга байхгүй" хэмээв. Харин хийн түлшний нийлүүлэлтийн тухайд "Гэр хорооллын 5,000 айлыг хийн түлшний хэрэглээнд шилжүүлсэн байна. Нэмж, 10,000 айлд хийн түлшний зуухыг суурилуулахаар төлөвлөсөн. Оросоос газ авахад 5 долларын татвар 120 доллар хүртэл нэмэгдсэн байгаа. Газын нийлүүлэлтийг хэрхэн шийдэх талаар хоёр улсын хооронд хэлэлцээр хийнэ" гэв. Өмнө нь энэ оны гуравдугаар сард нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, 325 тэрбум төгрөгийг трамвай төсөлд зарцуулахаар баталсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 23 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30