Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй, нэрт жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа өнөөдөр 102 нас хүрлээ. Тэрээр 1924 оны 06-р сарын 15-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн бөгөөд Монголын урлаг,соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм уран бүтээлч билээ.Л.Цогзолмаа нь тайз дэлгэцийн олон уран бүтээлээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж, авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ XX зууны сайхан эмэгтэйчүүдийн нэгээр нэрлэгдсэн юм. Түүнд 1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1951 онд БНМАУ-ын Маршал Чойбаслангийн нэрэмжит шагнал , 2001 онд МУ-ын Ардын жүжигчин , 2007 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгосон юм. Дашрамд дурдахад Намсрайн Сувд 78 нас хүрч байгаа юм байна.