ОНЦГОЙ БАЙДЛЫН АВРАГЧДЫН АМЬСГАЛЫН ТӨХӨӨРӨМЖ ЦЭНЭГЛЭХ ТУСГАЙ АВТОМАШИНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ


Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Д.Ихбаяр Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, гал түймэр, гамшгийн үед аврагч, гал сөнөөгчдийн аюулгүй ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой тусгай зориулалтын автомашины санхүүжилтийг шийдвэрлэлээ.1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг автомашин нь амьсгалын бие даасан төхөөрөмжийг хадгалах, тээвэрлэх, газар дээр нь цэнэглэх хүчин чадалтай бөгөөд нэгэн зэрэг 20 хүртэлх алба хаагчийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах боломжтой юм. Гал түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчид утаа ихтэй, өндөр халалттай, хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд амьсгалын бие даасан төхөөрөмж ашиглан үүрэг гүйцэтгэдэг. Төхөөрөмжийн агаарын савны багтаамж хязгаарлагдмал байдаг тул богино хугацаанд дахин цэнэглэх шаардлага үүсдэг. Гэвч өнөөдрийг хүртэл Онцгой байдлын байгууллагад газар дээр нь шуурхай цэнэглэх зориулалтын автомашин байгаагүй юм. Шинээр шийдвэрлэсэн энэхүү автомашин нь агаарын савыг өндөр даралтаар богино хугацаанд цэнэглэхээс гадна хорт утаа зайлуулах болон аврах ажиллагаанд шаардлагатай бусад тусгай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна. Ингэснээр гал түймэр, гамшгийн голомтод ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдал дээшилж, аврах ажиллагааны шуурхай байдал, үр нөлөө нэмэгдэхээс гадна иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах боломж улам бүр сайжрах юм.Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Гал түймэр унтраах, аврах ангиудын үйл ажиллагаанд инновац, ухаалаг технологийг нэвтрүүлэх зорилго бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв” байгуулах талаар нийслэлийн онцгой байдлын газрын удирдлагуудтай ярилцлаа.  Тус төвийг байгуулснаар үүссэн гамшиг, ослын нөхцөл байдлыг цаг алдалгүй үнэлэх, шийдвэр гаргалтыг дэмжих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргын хувьд нийслэлийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлж, ирэх оны нийслэлийн төсөвт тус төвийн бүтээн байгуулалт болон шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн зардлыг тусган шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 8 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 8 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 8 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 8 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 8 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06