Ховд, Баян-Өлгий,Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг 08-р сарын 01-нийг хүртэл зохион байгуулахыг хязгаарлалаа. Үүнд: Овооны баяр, Ургийн баяр, Улсын баяр наадам, Хурдан морины уралдаан, Бооцоот адуучин болон бусад олныг хамарсан арга хэмжээ орно. Мөн аймаг , сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна. Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гарган, зөвшөөрлийн хуудас бөглөн зорчих боломжтой.Мөн Баян-Өлгий аймаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглов.
