“НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛЬД ДУНДГОВЬ АЙМАГ ТҮРҮҮЛЖ, 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУЛЛАА

Admin
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нийслэл болон 21 аймгийн 990 өвлөн уламжлагч хуран чуулж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 362 төрөл зүйлийн өвийг олон нийтэд сурталчлан таниулжээ. Энэ үеэр фестивалийн шилдгүүдийг тодруулжээ.  “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн тэргүүн байрыг Дундговь аймгийн өвлөн уламжлагчид эзэлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа. Дундговь аймаг энэ жилийн фестивальд “Загийн ус” сэдвээр оролцсон байна. Мөн соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг өвлөн уламжлагчдыг долоон ай савын хүрээнд тодруулж, нийт 21 хүнд шагнал гардуулжээ. Түүнчлэн хамгийн өндөр настай зургаан өвлөн уламжлагч, хамгийн бяцхан өвлөн суралцагч зургаан хүүхдийг алдаршуулан шагнасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УСНЫ ГАЗРЫН ПАВИЛОНД ЗОЧИЛЛОО 25 минутын өмнө
“НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛЬД ДУНДГОВЬ АЙМАГ ТҮРҮҮЛЖ, 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУ… 1 цагийн өмнө
ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛЫН БАГ ХҮРЭЛ М… 1 цагийн өмнө
САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ СЕНЕГАЛ УЛСЫН НДИОБ ХОТЫН ДАРГА ОУМАР БА-ТАЙ УУЛЗЛАА 19 цагийн өмнө
ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАР ЗҮРХ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/21
БОНН ХОТ УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ХАМ… 2026/08/21
ПУТИН УКРАИНЫ ХАЛДЛАГАД СҮЙДСЭН БАЙГУУЛАМЖУУДЫГ СЭРГЭЭН БОСГОХ ҮҮРЭГ Ө… 2026/08/21
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕР АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/08/21
"ТАТАХ ХҮЧ" БҮТЭЭЛЭЭ СОР17-ЫН ТАЛБАЙГААС ТАТЖЭЭ 2026/08/21
47 ВАГОН АИ-92 БЕНЗИН ИРЖ БАЙНА 2026/08/21
ОРОН СУУЦ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ҮҮДИЙГ БҮРЭН ШАЛГАЖ ХАРИУЦ… 2026/08/21
COP17 ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН ҮР ДҮНД 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУ… 2026/08/21
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН “SLOVENAC” ХӨЛГИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛ ГАРЧЭЭ 2026/08/21
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ 2026/08/21
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД КИРГИЗСТАН УЛСЫ… 2026/08/21
ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ 2026/08/21
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/21
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/08/21
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 2026/08/21