110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Admin
59 минутын өмнө

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Уур амьсгалын ногоон сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Хемант Мандал, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь нар оролцлоо. Улаанбаатар хотын ногоон орон сууц нь бусад стандарт барилгуудтай харьцуулахад амьдарч буй иргэнд эрчим хүчний хэмнэлт 25 хувь, усны хэмнэлт 20-25 хувь, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувьтай гэж үнэлэгджээ. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт 338 айлын ногоон орон сууц барьж байна. Өнөөдөр эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн боллоо.

Улаанбаатар хотын ногоон орон сууц нь дэлхийн 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын сертификат болох EDGE гэрчилгээг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, байгаль орчин болон хүнд ээлтэй барилгын материал ашиглаж, ус, эрчим хүчний хэмнэлттэйгээр барьсан нь амьдарч буй хүмүүстэй ээлтэй. Цаашид бид хувийн хэвшилтэй хамтран 4200 айлын ногоон орон сууцны төслийг эхлүүлнэ. Төслийн үр дүнд 8000 өрхийн яндан, 5000 өрхийн нүхэн жорлонг бууруулж, жилд 2.4 сая кВт.ц эрчим хүч, 5.5 сая литр усыг хэмнэж, иргэдийн амьдрах орчныг сайжруулна” гэлээ.

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд нийт 4200 айлын ногоон орон сууцыг 120 мянган ам метр ногоон байгууламж, 16.4 км дугуйн зам, 39.2 км явган хүний зам, 3800 автомашины зогсоолын хамт цогцоор нь барихаар төлөвлөж байгаа юм.

 Уур амьсгалын ногоон сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Хемант Мандал: -Шархад, Баянхошуу дэд төвийн ногоон орон сууц нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко барилгын стандартад нийцсэн төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний үр ашигтай төслүүд юм. Хамгийн чухал нь гэр хорооллын иргэдийн амьдралын чанарыг сайжруулсан хот байгуулалтын шинэ загварыг бий болгож байна. Мөн эдгээр төсөл Улаанбаатар хотын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах чадавхыг бэхжүүлэх өргөн хүрээний зорилтод хувь нэмэр оруулж байгаад талархалтай байна. Уур амьсгалын ногоон сан Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй зорилт, үйл ажиллагааг дэмжиж, цаашид ч төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллана.

Мөн ногоон орон сууцны 10 хувь нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулагдсан. Энэ нь тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэй орчныг бий болгосон хамгийн том орон сууцны төсөл гэж бодож байна. Орц, гарц чөлөөтэй, дотоод зохион байгуулалт нь тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэйгээр төлөвлөсөн нь их таалагдаж байна. Ингэснээр биднийг бие дааж амьдрахад ихээхэн дэмжлэг болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ 13 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 30 минутын өмнө
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 46 минутын өмнө
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 59 минутын өмнө
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… 23 цагийн өмнө
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ 23 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ 23 цагийн өмнө
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… Өчигдөр
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… Өчигдөр
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … Өчигдөр
АЗИЙН НЭЭЛТТЭЙ ШОРТ ТРЕКИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ХОС МЕДАЛЬТАЙ ТЭМЦЭЭ… Өчигдөр
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА Өчигдөр
ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 25-НД ОЛГОНО Өчигдөр
БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГ… Өчигдөр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ Өчигдөр
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ Өчигдөр
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА Өчигдөр
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… Өчигдөр
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… Өчигдөр
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА Өчигдөр