БОНН ХОТ УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙГОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан ХБНГУ-ын Бонн хотын зөвлөлийн гишүүн, хотын орлогч дарга доктор Урсула Зауттер, Олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан газрын дарга, төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга Стефан Вагнер нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар, Бонн хотын олон жилийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцов.

Улаанбаатар хот Бонн хоттой 1999 онд эрүүл мэнд, аялал жуулчлал, дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн чиглэлээр найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд хотуудын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэн. Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй энэ үед хот хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах боломжтойг талууд онцоллоо.

 Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Улаанбаатар хот дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүртээмжтэй орон сууц зэрэг олон талын сорилттой тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн оролцоо, инновац, шинэлэг санхүүгийн хэрэгслүүдийн ач холбогдол нэмэгдэж байгааг онцоллоо.

Цаашид Улаанбаатар, Бонн хот ногоон дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, байгаль орчны хамгаалал, тогтвортой хот байгуулалт, төр-хувийн хэвшлийн түншлэл, орон сууц болон хотын үйлчилгээний салбарын хөгжилд харилцан туршлага солилцох, олон улсын хотуудын сүлжээ, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Бонн хотын төлөөлөгчид Улаанбаатар хотын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэл, усны дахин ашиглалт, савласан усны хэрэглээг бууруулах, байгаль орчинд ээлтэй сав баглаа боодлыг нэвтрүүлэх зэрэг асуудлаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, усны салбарын туршлага, технологи, инновац, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг харилцан солилцох боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн олон улсын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Улаанбаатар хот Бонн хоттой тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд харилцан туршлага судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой” гэдгийг онцоллоо.Талууд цаашид хотын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАР ЗҮРХ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 18 минутын өмнө
БОНН ХОТ УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ХАМ… 1 цагийн өмнө
ПУТИН УКРАИНЫ ХАЛДЛАГАД СҮЙДСЭН БАЙГУУЛАМЖУУДЫГ СЭРГЭЭН БОСГОХ ҮҮРЭГ Ө… 1 цагийн өмнө
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕР АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
"ТАТАХ ХҮЧ" БҮТЭЭЛЭЭ СОР17-ЫН ТАЛБАЙГААС ТАТЖЭЭ 1 цагийн өмнө
47 ВАГОН АИ-92 БЕНЗИН ИРЖ БАЙНА 1 цагийн өмнө
ОРОН СУУЦ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ҮҮДИЙГ БҮРЭН ШАЛГАЖ ХАРИУЦ… 1 цагийн өмнө
COP17 ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН ҮР ДҮНД 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУ… 2 цагийн өмнө
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН “SLOVENAC” ХӨЛГИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛ ГАРЧЭЭ 2 цагийн өмнө
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД КИРГИЗСТАН УЛСЫ… 4 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 5 цагийн өмнө
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 5 цагийн өмнө
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 5 цагийн өмнө
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… Өчигдөр
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ Өчигдөр
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… Өчигдөр
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… Өчигдөр