ОРОН СУУЦ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ҮҮДИЙГ БҮРЭН ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ХҮСЛЭЭ

Admin
59 минутын өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан орон сууц захиалж хохирсон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн хийж буй ажил, явц, үр дүнгийн талаар танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

Хохирсон иргэд;

-Хууль, шүүхийн байгууллагаас иргэдийг хохироосон бүх аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг бүрэн шалгаж, хэн нэгний танил тал, албан тушаал, нөлөөллөөс үл хамааран хуулийн дагуу шударга, тэгш хариуцлага тооцох;

-Хохирсон иргэдийн төлөөллийг дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулж, ажлын явц, шийдвэрийн талаар тогтмол мэдээлэл өгч, хамтран ажиллах;

-Барилгын ажил тодорхой хэмжээнд явагдсан боловч хөрөнгө, санхүүжилтийн шалтгаанаар зогсонги байдалд орсон төслүүдэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, барилгыг ашиглалтад оруулах;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах;

-Хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалж, учирсан хохирлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэн барагдуулах гэсэн санал дэвшүүлэв.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Цаашид ажлын хэсэг иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг барагдуулах, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн ажиллагааг эрчимжүүлж ажиллана. Мөн иргэд дахин орон сууцны залиланд өртөхгүй байхад анхаарч хууль эрх зүйн шинэчлэл хийж, урьдчилан сэргийлэх, нэгдсэн цахим системд холбох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна" гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОНН ХОТ УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ХАМ… 5 минутын өмнө
ПУТИН УКРАИНЫ ХАЛДЛАГАД СҮЙДСЭН БАЙГУУЛАМЖУУДЫГ СЭРГЭЭН БОСГОХ ҮҮРЭГ Ө… 19 минутын өмнө
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕР АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 32 минутын өмнө
"ТАТАХ ХҮЧ" БҮТЭЭЛЭЭ СОР17-ЫН ТАЛБАЙГААС ТАТЖЭЭ 42 минутын өмнө
47 ВАГОН АИ-92 БЕНЗИН ИРЖ БАЙНА 53 минутын өмнө
ОРОН СУУЦ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ҮҮДИЙГ БҮРЭН ШАЛГАЖ ХАРИУЦ… 59 минутын өмнө
COP17 ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН ҮР ДҮНД 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУ… 1 цагийн өмнө
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН “SLOVENAC” ХӨЛГИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛ ГАРЧЭЭ 1 цагийн өмнө
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД КИРГИЗСТАН УЛСЫ… 3 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 4 цагийн өмнө
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 4 цагийн өмнө
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 4 цагийн өмнө
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… Өчигдөр
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ Өчигдөр
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… Өчигдөр
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… Өчигдөр
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … Өчигдөр