COP17 ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН ҮР ДҮНД 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО

Admin
59 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад 8 дугаар сарын 17-ноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний өдрүүдийн явцын талаар дүгнэж санал солилцов. 2026 онд Монгол Улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэж, COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулж байна. Бид энэ боломжийг ашиглан бэлчээр, малчдын асуудалд олон улсын түвшинд бодлогын манлайлал үзүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын хувьд энэ удаагийн хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”, “Нарлаг Монголын малчин” зэрэг хөтөлбөрүүдээ танилцуулж, олон улсаас санхүүжилт татан, бэлчээр, малчдын асуудлыг олон улсын түвшинд дэвшүүлэх зорилготой ажиллаж байна.

Монгол Улс Конвенцын хүрээнд олон улсын тавцанд манлайлж ирсэн газар хөрс сэргээх, бэлчээрийн асуудлаар 170 гаруй улсын төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд чуулж хөрс, бэлчээр, гангийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг таван тивийн 23 улс орнуудад хэрэгжих 60 гаруй төслөөр дамжуулан шийдвэрлэхэд зориулж 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцсоныг Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Ерөнхий сайдад мэдэгдэв.Ерөнхий сайд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон нарийн бичгийн дарга нарын газрын хамт олны дэмжлэгт талархал илэрхийлээд “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг COP17-ын “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” үзэл санааг үндэсний түвшний жишиг хөтөлбөр болгон Конвенцын нарийн бичгийн дарга нарын газар, олон улсын бусад түншүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр тогтов. Мөн COP17 хурлын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг онцлоод, Монгол Улс энэхүү хуралд өндөр ач холбогдол өгч байгаад олон улсын хамтын нийгэмлэг талархаж байна гэв.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОНН ХОТ УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ХАМ… 2 минутын өмнө
ПУТИН УКРАИНЫ ХАЛДЛАГАД СҮЙДСЭН БАЙГУУЛАМЖУУДЫГ СЭРГЭЭН БОСГОХ ҮҮРЭГ Ө… 16 минутын өмнө
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕР АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 29 минутын өмнө
"ТАТАХ ХҮЧ" БҮТЭЭЛЭЭ СОР17-ЫН ТАЛБАЙГААС ТАТЖЭЭ 39 минутын өмнө
47 ВАГОН АИ-92 БЕНЗИН ИРЖ БАЙНА 49 минутын өмнө
ОРОН СУУЦ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ҮҮДИЙГ БҮРЭН ШАЛГАЖ ХАРИУЦ… 56 минутын өмнө
COP17 ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН ҮР ДҮНД 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУ… 59 минутын өмнө
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН “SLOVENAC” ХӨЛГИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛ ГАРЧЭЭ 1 цагийн өмнө
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД КИРГИЗСТАН УЛСЫ… 3 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 4 цагийн өмнө
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 4 цагийн өмнө
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 4 цагийн өмнө
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… Өчигдөр
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ Өчигдөр
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… Өчигдөр
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… Өчигдөр
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … Өчигдөр