БҮГД НАЙРАМДАХ СЕНЕГАЛ УЛСЫН НДИОБ ХОТЫН ДАРГА ОУМАР БА-ТАЙ УУЛЗЛАА

Admin
2 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa)-ын Ерөнхийлөгч бөгөөд Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа. Улаанбаатар хот болон Африкийн хотууд газарзүйн хувьд хол боловч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, ногоон шилжилт зэрэг ижил төстэй сорилтуудтай тулгарч байгааг талууд онцолж, хотуудын түвшинд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх санал солилцлоо. Улаанбаатар хотын зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот орчмын газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалд тэсвэртэй хот төлөвлөлтийн чиглэлээр саналаа илэрхийлэв.

6a8984640e1ea02d0ac514d0.jpg

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хот агроэкологи, уур амьсгалын тэсвэржилтийн талаар туршлагаа танилцууллаа. Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa) нь Африкийн хот, орон нутгийн засаг захиргаадын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх үүрэгтэй бөгөөд Улаанбаатар хоттой хотын хөгжлийн чиглэлээр туршлага солилцох боломжтой гэв. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатар хотод болж байгаа нь орон нутгийн засаг захиргааны оролцоог бэхжүүлэхэд ач холбогдолтойг уулзалтаар ярилцлаа. Улаанбаатар болон Ндиоб хот нь хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд:

  • Хотын уур амьсгалын тэсвэржилт ба газрын доройтлыг бууруулах туршлага солилцох,

  • Ногоон шилжилт, агроэкологи, байгальд түшиглэсэн шийдэл дээр хамтарч ажиллах,

  • UCLG Africa болон Улаанбаатар хотын дипломат харилцаа, хотуудын сүлжээний хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БҮГД НАЙРАМДАХ СЕНЕГАЛ УЛСЫН НДИОБ ХОТЫН ДАРГА ОУМАР БА-ТАЙ УУЛЗЛАА 2 цагийн өмнө
ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАР ЗҮРХ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/21
БОНН ХОТ УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ХАМ… 2026/08/21
ПУТИН УКРАИНЫ ХАЛДЛАГАД СҮЙДСЭН БАЙГУУЛАМЖУУДЫГ СЭРГЭЭН БОСГОХ ҮҮРЭГ Ө… 2026/08/21
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕР АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/08/21
"ТАТАХ ХҮЧ" БҮТЭЭЛЭЭ СОР17-ЫН ТАЛБАЙГААС ТАТЖЭЭ 2026/08/21
47 ВАГОН АИ-92 БЕНЗИН ИРЖ БАЙНА 2026/08/21
ОРОН СУУЦ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ҮҮДИЙГ БҮРЭН ШАЛГАЖ ХАРИУЦ… 2026/08/21
COP17 ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН ҮР ДҮНД 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУ… 2026/08/21
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН “SLOVENAC” ХӨЛГИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛ ГАРЧЭЭ 2026/08/21
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ 2026/08/21
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД КИРГИЗСТАН УЛСЫ… 2026/08/21
ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ 2026/08/21
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/21
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/08/21
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 2026/08/21
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… 2026/08/20
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ 2026/08/20
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ 2026/08/20
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… 2026/08/20