СОР17 чуулганы цэнхэр бүсэд байрлуулсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын "Татах хүч" нэртэй бүтээл олны анхаарал татаж, зарим нь шүүмжилж байна. Уг бүтээлийн утга санааг СОР17 хурлын соёл, урлагийн арга хэмжээ хариуцсан төслийн ерөнхий куратор Х.Дамдинсүрэн тайлбарлав.

Тэрбээр, СОР17 чуулганы цэнхэр, ногоон бүсэд Монголын урчуудын эвлэл болон Монголын гэрэл зурагчдын холбооны уран бүтээлчдийн үзэсгэлэн гарсан.
"Татах хүч" баримал нь Монголын урчуудын эвлэлийн 2008 оны шилдэг бүтээлээр шалгарсан. Утга агуулга нь, хурмаст тэнгэр моринд дурлаж, морь тэнгэр өөд татагдаж буй орон зайг уран бүтээлчийн сэтгэлгээгээр динамик хөдөлгөөнтэйгөөр дүрсэлсэн. СОР17-ын талбайд уран барималч А.Очирболдын "Тэнгэрийн хоёр загал" нэртэй морины баримлуудыг мөн байрлуулжээ.

Олны анхаарал татаж, зарим өөнтөгч нэгний шүүмжлэлд өртсөн "Татах хүч" бүтээл нь өчигдрийг хүртэл тус талбайд байсан бол өнөөдөр уран барималч А.Очирболд бүтээлээ СОР17-ын талбайгаас авсан байв.