КИМ ЖОН УН ШИНЭ ЭСМИНЕЦЭЭ ЦӨМИЙН ХАРИУ ЦОХИЛТЫН ЗЭВСЭГЛЭЛД АШИГЛАНА ГЭВ

Admin
1 цагийн өмнө

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын шинээр ашиглалтад орсон байлдааны хөлөг онгоц нь цөмийн хариу цохилтын системийн нэг хэсэг болж, дайсанд “устган сөнөөх хэмжээний хариу цохилт” өгөх боломжтой болно гэж мэдэгджээ.

Тус улсын төрийн мэдээллийн KCNA агентлагийн даваа гарагт мэдээлснээр, Ким Жон Ун энэ мэдэгдлийг есдүгээр сарын 6-нд зүүн эргийн Вонсан боомт хотод болсон шинэ эсминецийг /байлдааны хөлөг онгоц/ ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр хийсэн байна.

“Кан Гон” нэртэй, 5,000 тоннын ангиллын уг эсминец нь энэ төрлийн хоёр дахь байлдааны хөлөг онгоц болжээ. Үүнээс гурван сарын өмнө Хойд Солонгосын баруун эрэгт “Чой Хён” нэртэй ижил ангиллын эсминецийг ашиглалтад оруулсан байна.

Ким Жон Ун шинэ хөлгийг Солонгосын хойгийн зүүн тэнгист байршуулж байгаа нь Хойд Солонгосын эсрэг талуудад тодорхой дохио өгч байна гэж онцолжээ.

Тэрээр мөн Хойд Солонгосын тэнгисийн цөмийн зэвсэглэл хөгжиж байгаа бөгөөд далайн бүрэн эрх, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд стратегийн хамгийн хүчирхэг зэвсэг, хэрэгслүүдээ чухал бүс нутгуудад нэмэгдүүлэн байршуулсаар байх болно гэж мэдэгдсэн байна.

Ким Жон Уны хэлснээр, “Кан Гон” эсминец нь улсын цөмийн хариу арга хэмжээний системийн бүрэлдэхүүнд багтах ажээ.

Гэхдээ Хойд Солонгосын KCNA агентлаг шинэ эсминец дээр цөмийн зэвсэг тээвэрлэх эсэх, мөн ямар төрлийн зэвсгийн систем байрлуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Шинэ хөлөг онгоц ашиглалтад орсноор Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчинд цөмийн зэвсэг ашиглах боломжийг өргөжүүлэх зорилго бүхий стратегийн чадавх нэмэгдэж байгааг Пёньяны мэдэгдэл харуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ 5 минутын өмнө
КИМ ЖОН УН ШИНЭ ЭСМИНЕЦЭЭ ЦӨМИЙН ХАРИУ ЦОХИЛТЫН ЗЭВСЭГЛЭЛД АШИГЛАНА ГЭ… 1 цагийн өмнө
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЫН ТАМИРЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ 1 цагийн өмнө
АНУ-Д НЭВТРҮҮЛЭХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ТУХАЙН ХИЛИЙН БООМТОД U.S. CUSTOMS … 1 цагийн өмнө
БНСУ-Д АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ САНАЛ ТАВЬЖЭ… 3 цагийн өмнө
НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАХ БИЧГИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН НИЙЛҮҮЛНЭ 3 цагийн өмнө
МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 3 цагийн өмнө
СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТӨВ ЗОГСООЛЫГ МАРГААШ ТҮР ХААНА 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “МАЗААЛАЙ” СПОРТ ЦОГЦОЛБОР ИРЭХ ОНД АШИГЛАЛ… 20 цагийн өмнө
“ОРХИГДСОН УУРХАЙ” СЭДЭВТ СЕМИНАРТ БОЛЛОО 20 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМД МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД 21 МЕДАЛЬ ХҮРТЭЖ,… 22 цагийн өмнө
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЖЛЫН ЯВЦ 85 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
ГЭР БҮЛ НЬ ГАШУУДЛЫН ЁСЛОЛ ЭХЛҮҮЛСЭН БАЙСАН БАЛБА ЭМЭГТЭЙ АМЬД ОЛДЖЭЭ 22 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ХУРААН АВЧЭЭ 23 цагийн өмнө
"NBA"-ИЙН АВАРГА ДУАЙТ ХОВАРД МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ Өчигдөр
"ДЭЛХИЙН МИСС 2026" ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧЫН ТИТМИЙГ ДОМИНИКАНЫ ГОО БҮСГҮЙ ХҮ… Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТО… Өчигдөр
ЭНЭ ОНЫ III УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДАД МОНГОЛ УЛСЫН ШАТАРЧИД ӨРСӨЛДӨНӨ Өчигдөр
НИЙСЛЭЛ ХОТ БОЛОН АЙМГИЙН ТӨВҮҮДЭД АГААР ХЭМЖИХ СТАНЦ СУУРИЛУУЛЖЭЭ Өчигдөр