ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ХУРААН АВЧЭЭ

Admin
1 цагийн өмнө

Түүх, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын горимыг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн шалгалаа.

Хэргийн газрын үзлэг, шалгалтаар зөрчлийн хэрэгт холбогдогчдын эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, 3 ширхэг мөнгөн ембүүний хугарсан хэсэг, 1 ширхэг мөнгөн гулдмай зэрэг соёлын биет өвийг хураан авч, холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр түр хадгалж байна. Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчлийн хэрэгт холбогдогч иргэнийг түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн, хадгалсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бэлэн бусаар төлүүлэн шийдвэрлэлээ.

Иргэд та бүхэн түүх, соёлын биет өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж, соёлын өвтэй холбоотой аливаа зөрчил, хууль бус үйлдлийг холбогдох байгууллагад мэдэгдэнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ХУРААН АВЧЭЭ 1 цагийн өмнө
"NBA"-ИЙН АВАРГА ДУАЙТ ХОВАРД МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ 1 цагийн өмнө
"ДЭЛХИЙН МИСС 2026" ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧЫН ТИТМИЙГ ДОМИНИКАНЫ ГОО БҮСГҮЙ ХҮ… 1 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТО… 2 цагийн өмнө
ЭНЭ ОНЫ III УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДАД МОНГОЛ УЛСЫН ШАТАРЧИД ӨРСӨЛДӨНӨ 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛ ХОТ БОЛОН АЙМГИЙН ТӨВҮҮДЭД АГААР ХЭМЖИХ СТАНЦ СУУРИЛУУЛЖЭЭ 4 цагийн өмнө
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ 2026/09/04
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… 2026/09/04
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… 2026/09/04
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ 2026/09/04
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА 2026/09/04
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2026/09/04
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… 2026/09/04
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО 2026/09/04
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/04
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ 2026/09/04
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ 2026/09/04
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА 2026/09/04
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03