БНСУ-Д АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ САНАЛ ТАВЬЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 2006 онд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулаад 20 орчим жил болж байна. Хоёр улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, тэтгэвэр, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх саналыг өчигдөр (2026.09.07) тус улсын парламентад танилцуулжээ. 

БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Нам Ин Сүн, Үндэсний ассамблейн гишүүн Со Ён Сок, Ким Жүн Хёг нарт дараах саналыг тавилаа. Үүнд:

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэд зөвхөн тэтгэврийн даатгалд даатгуулж байгааг тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулна. Мөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны болон бусад тэтгэмж авах боломжийг бүрдүүлэх;

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагаас гадна бусад төрлийн ажиллах эрх бүхий визийн ангилалтай Монгол Улсын иргэдийг хэлэлцээрт хамруулах;

Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэх зэргийг хэлэлцээрт нэмж тусгуулах тухай санамж бичиг хүргүүлжээ.

БНСУ-д 20 жилийн хугацаанд нийт 39 мянга орчим иргэн хөдөлмөр эрхлэхээр очиж, төмөр, хүнс, электроник, хог хаягдал дахин боловсруулах зэрэг салбарт ажиллаж иржээ. Үүний зэрэгцээ БНСУ-ын 1,800 гаруй иргэн манай улсад оршин сууж буй. БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын гэрээт ажилтнуудыг тодорхой нөхцөл, шалгуурын хүрээнд гэр бүлийн хамт амьдрах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх талаар судалж, дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Мөн ажил хэрэгч саналуудыг албан ажил болгоход анхаарч ажиллахаа БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга онцолжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЫН ТАМИРЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ 3 минутын өмнө
АНУ-Д НЭВТРҮҮЛЭХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ТУХАЙН ХИЛИЙН БООМТОД U.S. CUSTOMS … 13 минутын өмнө
БНСУ-Д АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ САНАЛ ТАВЬЖЭ… 1 цагийн өмнө
НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАХ БИЧГИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН НИЙЛҮҮЛНЭ 1 цагийн өмнө
МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2 цагийн өмнө
СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТӨВ ЗОГСООЛЫГ МАРГААШ ТҮР ХААНА 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “МАЗААЛАЙ” СПОРТ ЦОГЦОЛБОР ИРЭХ ОНД АШИГЛАЛ… 18 цагийн өмнө
“ОРХИГДСОН УУРХАЙ” СЭДЭВТ СЕМИНАРТ БОЛЛОО 18 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМД МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД 21 МЕДАЛЬ ХҮРТЭЖ,… 20 цагийн өмнө
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЖЛЫН ЯВЦ 85 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 20 цагийн өмнө
ГЭР БҮЛ НЬ ГАШУУДЛЫН ЁСЛОЛ ЭХЛҮҮЛСЭН БАЙСАН БАЛБА ЭМЭГТЭЙ АМЬД ОЛДЖЭЭ 20 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ХУРААН АВЧЭЭ 22 цагийн өмнө
"NBA"-ИЙН АВАРГА ДУАЙТ ХОВАРД МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ 22 цагийн өмнө
"ДЭЛХИЙН МИСС 2026" ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧЫН ТИТМИЙГ ДОМИНИКАНЫ ГОО БҮСГҮЙ ХҮ… 22 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТО… 23 цагийн өмнө
ЭНЭ ОНЫ III УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДАД МОНГОЛ УЛСЫН ШАТАРЧИД ӨРСӨЛДӨНӨ Өчигдөр
НИЙСЛЭЛ ХОТ БОЛОН АЙМГИЙН ТӨВҮҮДЭД АГААР ХЭМЖИХ СТАНЦ СУУРИЛУУЛЖЭЭ Өчигдөр
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ 2026/09/04
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… 2026/09/04