ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Үндэсний аудитын газар 2026 оны төсвийн тодотголд дүгнэлт хийгээд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.Төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын зорилтуудтай нийцэж байгаа гэж аудит үзсэн. Гэсэн ч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь урт, дунд хугацаанд төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг аудитын дүгнэлтэд тусгажээ.Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930.0 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 33 их наяд 978.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 48.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон юм.

Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын зарим шалгуурыг хангасан боловч суурь тэнцэл нь ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагыг хангаагүй тул төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэжээ.Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хэлэхдээ “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Энэ нь төсвийн алдагдлыг 2 их наяд 48.0  тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр байгаа юм. Харин төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд энэ нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй” гэсэн юм.

Ташрамд дурдахад УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТАЛААР ИРГЭДЭ… 20 минутын өмнө
МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 36 минутын өмнө
МОНГОЛ, ЯПОН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖ… 47 минутын өмнө
"THE MONGOLZ" БРАЗИЛЫН "MIBR" БАГТАЙ ӨНӨӨДӨР 14.00 ЦАГААС ТОГЛОНО 54 минутын өмнө
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ 1 цагийн өмнө
КИМ ЖОН УН ШИНЭ ЭСМИНЕЦЭЭ ЦӨМИЙН ХАРИУ ЦОХИЛТЫН ЗЭВСЭГЛЭЛД АШИГЛАНА ГЭ… 2 цагийн өмнө
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЫН ТАМИРЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ 2 цагийн өмнө
АНУ-Д НЭВТРҮҮЛЭХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ТУХАЙН ХИЛИЙН БООМТОД U.S. CUSTOMS … 2 цагийн өмнө
БНСУ-Д АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ САНАЛ ТАВЬЖЭ… 4 цагийн өмнө
НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАХ БИЧГИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН НИЙЛҮҮЛНЭ 4 цагийн өмнө
МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 4 цагийн өмнө
СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТӨВ ЗОГСООЛЫГ МАРГААШ ТҮР ХААНА 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “МАЗААЛАЙ” СПОРТ ЦОГЦОЛБОР ИРЭХ ОНД АШИГЛАЛ… 21 цагийн өмнө
“ОРХИГДСОН УУРХАЙ” СЭДЭВТ СЕМИНАРТ БОЛЛОО 21 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМД МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД 21 МЕДАЛЬ ХҮРТЭЖ,… 23 цагийн өмнө
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЖЛЫН ЯВЦ 85 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ГЭР БҮЛ НЬ ГАШУУДЛЫН ЁСЛОЛ ЭХЛҮҮЛСЭН БАЙСАН БАЛБА ЭМЭГТЭЙ АМЬД ОЛДЖЭЭ 23 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ХУРААН АВЧЭЭ Өчигдөр
"NBA"-ИЙН АВАРГА ДУАЙТ ХОВАРД МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ Өчигдөр
"ДЭЛХИЙН МИСС 2026" ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧЫН ТИТМИЙГ ДОМИНИКАНЫ ГОО БҮСГҮЙ ХҮ… Өчигдөр