МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна. Энэ хүрээнд Шадар сайд Т.Доржханд Хөрөнгө оруулалтын асуудлаарх сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, Монгол Улсын эдийн засгийн боломж, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон шилжилтийн талаар танилцууллаа. Мөн тус чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэвлэлд ярилцлага өгөв.

 Түүнчлэн айлчлалын хүрээнд Шадар сайд Т.Доржханд АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн яамны сайд Сухайл бин Мухаммад Аль-Мазруи-тай уулзалт хийж, Монгол Улсын Эрчим хүчний яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрчим хүч, дэд бүтцийн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, цахилгаан эрчим хүчний дамжуулах болон түгээх сүлжээ, эрчим хүч хуримтлуулах систем зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн цахилгаан эрчим хүч, ногоон устөрөгчийг бүс нутгийн зах зээлд экспортлох боломжийг судлах, туршлага, технологи солилцох, мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн Абу Даби хөгжлийн сан болон G42 группийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний салбарын шинэчлэл, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, хөрөнгө оруулалт, дата төвийн дэд бүтэц, түүнийг найдвартай, цэвэр эрчим хүчээр хангах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар өргөн хүрээнд санал солилцов. Энэхүү айлчлал нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, эдийн засгийн боломжийг АНЭУ-ын хөрөнгө оруулалт, технологи, туршлагатай уялдуулж, эрчим хүчний салбарт бодит төсөл, хөрөнгө оруулалт татах, ногоон эрчим хүчний шинэ эх үүсвэр хөгжүүлэх, экспортын шинэ боломж бүрдүүлэх хамтын ажиллагааны шинэ суурийг тавьж буйгаараа ач холбогдолтой юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 46 минутын өмнө
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 1 цагийн өмнө
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 1 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 1 цагийн өмнө
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 3 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 4 цагийн өмнө
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 6 цагийн өмнө
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 6 цагийн өмнө
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … Өчигдөр
ХАРЬД ХЭЛМЭГДСЭН МОНГОЛЫН 249 ИРГЭНИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГ… Өчигдөр
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР РОБОТЫН ТУСЛАМЖТАЙ ӨВДӨГНИЙ … Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАВАЛ 300,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО Өчигдөр
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ 1М2-ЫН ҮНЭ 3.9 САЯ ТӨГРӨГ БАЙНА Өчигдөр
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАХААР ХҮРЭЛЦЭ… Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО Өчигдөр
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ Өчигдөр
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ШИЙДВЭРИ… Өчигдөр
МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН СОЁЛЫН Х… Өчигдөр
МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА Өчигдөр