Д.Амарбаясгалан: Эмч нарын хувийн эмнэлгийн асуудлыг хянаж, нэг мөр дуусгана


Засгийн газрын өнөөдрийн /2022.10.19/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж дууслаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Эрүүл мэндийн салбарын дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор хяналт шалгалт хийх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Эрүүл мэндийн салбарт гарч буй асуудлуудыг нэг мөр шийдэж, бодлогын түвшинд арга хэмжээ авч, хэрэгжүүлэхээр болсон. "Өргөө" амаржих газрын удирдлагын асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Энэ амаржих газарт 2022 оны наймдугаар сараас эхэлсэн дотоодын маргаантай асуудал яамны түвшинд яригдсан. Салбарын сайд хяналт шалгалтын дүнг үндэслэж, амаржих газрын даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг.  Үндсэндээ богино хугацаанд ЗГХЭГ-аас ерөнхий болон захиргааны хяналт шалгалтыг гардан зохион байгуулна гэсэн үг. Эмч нарын хувийн эмнэлгийн асуудлыг хянаж, нэг мөр дуусгана. Нийт есдүгээр сарын байдлаар 341 иргэнээс эрүүл мэндийн салбарын талаар гомдол ирүүлсэн.

"МХЕГ-ААС 800 ОРЧИМ УЛСЫН БАЙЦААГЧ САЛБАР САЛБАРЫН ЯАМДАД ХУВААГДАН ОЧИЖ, АЖИЛЛАНА"

МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналтыг яамдуудад шилжүүлж байна. Салбарын яамдаар дамжуулан хүний амь настай холбоотой, онцгой болон тусгай чиг үүргийн шалгалтаас бусад шалгалтыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ажиллана. Улсын хувьд төрийн хяналт шалгалтыг хуулиар зохицуулах нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор 2003 онд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баталж, салбарын сайд тус бүрийн дэргэд байсан 13 нэгжийг нэгтгэн МХЕГ-ыг байгуулсан. Одоо энэ байгууллага 1600 гаруй албан хаагчтай. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд үүргээ биелүүлж ирсэн. МХЕГ-ын мэргэжлийн яамдуудад давхардсан байдлаар 1400 байцаагч ажиллаж байгаа. Энэ нь иргэд олон нийтийн байгууллага, давхардсан хяналт шалгалтаар үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэдэг.

ЗГХЭГ дээр Үндсэн хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд шинээр Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг бий болгохыг зорьж байна. Төрийн албанд 67 мянга, төрийн үйлчилгээний албанд 147 мянга орчим албан хаагчид ажилладаг. Эдгээрийн үйлчилгээ чадвартай, ёс зүйтэй байх ёстой. МХЕГ-аас 800 орчим улсын байцаагч салбар салбарын яамдад хуваагдан очиж, ажиллана. Энэ хүрээнд 300 орчим орон тоо цомхотголд орж, хэмнэгдэж буй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29