ГИХГ-ыг төрийн тусгай албанд хамааруулах хуулийн төсөл өргөн барилаа


Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2022.10.21) Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

Хууль санаачлагч танилцуулахдаа, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын нэг болох Гадаадын иргэн, харьяатын газрыг төрийн тусгай албанд хамааруулах, тус байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамааруулах зорилгоор хуулийн төслийн тандан судалгааны дүгнэлт, хуулийн төслийн үзэл баримтлалыг үндэслэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Ингэхдээ, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйл буюу “Гадаадын иргэний улсын байцаагч, түүний бүрэн эрхийн баталгаа” гэснийг Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны албан хаагчдад бүхэлд нь хамааралтай байх агуулгаар өөрчлөн тусгасан гэлээ. 

 

Хуулийн төсөлд зөвхөн тус зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан ба дараах асуудлыг тусгажээ. Үүнд,

Гадаадын иргэний албан хаагч гэдэгт Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, газрын дарга, хэлтсийн дарга, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтан, жолооч хамаарах.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж, тус байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулах. Мөн Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн Засгийн газар тогтоох.

Түүнчлэн тус байгууллагын албан хаагч нь нийт 5 шатлал бүхий цолтой байх бөгөөд цол олгох, хураах, сэргээх журмыг батлах эрх бүхий этгээдийн талаар тусгажээ. Ингэхдээ ерөнхий байцаагч буюу тус байгууллагын  дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд тус цолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгох, харин бусад 4 цолыг тус байгууллагын даргын баталсан журмаар олгохоор тусгасан байна. 

Мөн тусгай албан хаагчид албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтоох.

Хоёрдугаар зүйлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтад Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүн зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журмыг Хууль зүйн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүний батлахаар заасан журмын зохицуулалтад оршин суух үнэмлэхийг хэвлэх асуудлыг нэмж тусгасан. Ийнхүү гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бие даан хэрэгжүүлж хүний хувийн мэдээлэл, төрийн болон албаны нууцыг хамгаалах боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгасан. Түүнчлэн улсын байцаагчийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласанд тооцох зохицуулалтыг нийт албан хаагчид хамаарах, мөн боомтод ажилласан эсэхээс хамаарахгүй байдлаар өөрчлөн тусгасан аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 2026/09/10
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 2026/09/10
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 2026/09/10
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 2026/09/10
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 2026/09/10
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 2026/09/10
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 2026/09/10
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 2026/09/09