МАН Д.Сарангэрэлийг УИХ-ын дэд даргаар томилвол иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна


УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар өнгөрсөн долоо хоногт томилогдсон. Тэгвэл түүний орыг залгаж парламентын дэд даргаар ажиллах хүн хэн байх вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байгаа. 

Тэгвэл саяхан ард иргэдээ амьжиргааны түвшингээр ялгаварлаж “Улны” хэмээн тодотгон хэлж, олон нийтийн дүргүйцлийг хүргэж, сайдын суудлаасаа огцорсон Д.Сарангэрэлийг УИХ-ын дэд дарга болгох асуудал яригдаж эхэлсэн талаар саарал ордон дотроос дуулдаж эхэллээ. 

Хэрэв МАН энэхүү томилгоог хийвэл иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч мэдэхээр байна. Учир нь Д.Сарангэрэлийг буруу үг хэлснийхээ төлөө сайдын суудлаасаа огцрох хангалтгүй гэж үзсэн иргэдийн төлөөлөл УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа билээ. Тэд Д.Сарангэрэлийг ард иргэдийг нийгмийн байр суурь, орлогоор нь ялгаварлан гадуурхаж, Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа юм. Үүнийхээ төлөө УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой гэх асуудал яригдаж байгаа үед МАН түүнийг УИХ-ын дэд даргаар томилох юм бол иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Улны хэмээн доромжлуулсан иргэд уурандаа Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах ч асуудал ярьж мэдэхээр байна. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29